Монголын "Troupe Zola" хамтлаг Будапешт хотноо болсон олон улсын циркчдийн 15 дахь удаагийн наадмаас гранпри шагнал хүртлээ. Дэлхийн циркийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох Будапештийн олон улсын циркийн наадам нь 1996 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж буй.
Энэ удаагийн наадам нэгдүгээр сарын 10-15-ны хооронд үргэлжилж, 50 гаруй үзүүлбэрийг толилуулсан байна.
Түүнчлэн уг наадмын хүрэл медалийг мөн Монголын уран нугараачид хүртсэн байна.