Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэд сайдын анхны томилолт Сайншандаас эхэллээ

ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл энэ өдрүүдэд  Сайншандад ажиллаж байна. Тэрээр Монгол Улс байгалийн баялгийг түүхийгээр нь экспортлох бус, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилготой хүнд аж үйлдвэрийн цогцолбор баригдах Сайншандад ажиллаж, тэнд удахгүй өрнөх бүтээн байгуулалтын  бэлтгэл ажилтай  танилцаж байгаа аж.  Шинэчлэлийн Засгийн газрын гол ажлуудын нэг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын эхний үйлдвэрүүдийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон санхүүжилт шийдэгдвэл ажил эхлэх юм. Сайншандад эхний ээлжид, коксын, зэс төмрийн үйлдвэрүүд баригдаж, мөн Сайншандаас-Чойбалсан хүртэл төмөр зам баригдаж, Монгол Улсыг далайн боомттой холбон нэг зах зээлээс хараат байдалд цэг тавина.

Б.Мягмар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан