Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Л.Энх-Амгалан: Сурагчдын хоцрогдлыг арилгах зорилгоор сайн дурын үнэлгээний систем нэвтрүүллээ

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас сурагчдын өөрийгөө үнэлэх soril.eec.mn шинэ систем нэвтрүүлснээ танилцууллаа.

Уг системд регистрийн дугаараар нэвтэрч эцэг эх, сурагчид өөрсдийн мэдлэгийг үнэлэх боломжтойн зэрэгцээ хоцрогдол нөхөх хичээлийг холбож өгсөн гэдгээрээ давуу талтай аж. Одоогийн байдлаар Математик, Монгол хэлний хичээлээр өөрийгөө сорих боломжтой бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 1-нд гэхэд бүх хичээлийг багтаахаар төлөвлөжээ.

Хэрэв дээрх цахим хуудсанд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулсан ч мэдээлэл ороогүй гэж гарвал сургуулийн захиргаанд хандаж шалгуулах хүсэлт өгөх шаардлагатай юм байна.

Долоо хоногийн хугацаанд 75 мянган сурагчид өөрсдийн түвшинг тогтоожээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Шинээр хэрэгжиж эхэлсэн багц хуулиар бид зургаан том шинэчлэлийн бодлого буюу боловсролын шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд үндэсний үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, шинэчлэхээр зарласан.

Үнэлгээ гэдэг бол боловсролын чанарыг хэмждэг том хэмжүүрийн нэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улс анх удаа боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж нийт 81 орноос 48 дугаарт жагслаа. Олон улсын байгууллагаас явуулдаг тус үнэлгээнд 15 хүртэлх насны 7,200 орчим хүүхэд хамрагдсан.

Сүүлийн гурван жилд Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс сургууль, багш, сурагчдын үнэлгээг тогтмол хийсэн ч бодит амьдрал дээр багшийн тавьсан үнэлгээ, сурагчийн бодит үнэлэмж зөрүү их гардаг тул шинэ системийг нэвтрүүлэхээр шийдсэн. Шинэ системийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор нээж энэ хугацаанд 75 мянган хүүхэд өөрсдийн түвшнийг тодорхойллоо” гэв.

Олон улсын үнэлгээгээр монгол хүүхдүүд хоцрогдолтой гарсан төдийгүй нийслэл хотын сурагчдаас орон нутгийнхан хоцрогдолтой байгаа нь тодорхой болсныг салбарын сайд онцоллоо. Тиймээс хоцрогдол арилгах төлөвлөгөөг 2021 оноос эхлэн хэрэгжүүлснээр нааштай үр дүн гарсан болохыг дуулгалаа.

 

 

2 Сэтгэгдэл
Боловсролын байгууллагын хүндрэлтэй асуудлуудын голд хүүхдүүдийг 6 наснаас сургуульд оруулдаг болсон явдал юм. Хөдөө орон нутагт 6 настай хүүхдийг сургуульд суулгах гэж ямар их асуудал үүсч байгааг Боловсролын яам мэдэж л баймаар юм даа. 18 настай 10-р анги төгсөөд болж л байсан шүү дээ? Гадны бодлогыг шууд хуулж болохгүй ээ
SRETNA NOVA GODINA SVIMA VANI. ZOVEM SE ALBERTINA I SRETNA SAM ŠTO SMO DOŠLI DO 2024. ŽELIM BRZO PODIJELITI SVOJE RANO SVJEDOČANSTVO O KAKO SAM OVE 2024. GODINE DOBILA ZAJAM OD 200,000.00 EURA. PRIJAVILA SAM SE ZA ZAJAM I DAVIDSON MI JE DOBIO ZAJAM KREDITNA TVRTKA ŠIROM SVIJETA. ZNAM O ČEMU GOVORIM I ZNAM KROZ ŠTO SAM PROŠAO, AKO VAM TREBA BILO KAKAV ZAJAM ZA VAŠ PROJEKT I ŽELITE INVESTIRATI DIREKTNO KOD TVRTKE, MOŽETE KONTAKTIRATI GOSP. DAVIDSON ALBERT PUTEM E-MAILA: {davidsonalbertloan@gmail.com}
Хамгийн их уншсан