Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхийлөгчийн мэндчилгээг эсэргүүцсэн иргэдийг шалгаж байна

Ерөнхийлөгчийн мэндчилгээг эсэргүүцсэн иргэдийг шалгаж байна

Он солигдох мөчид олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдэгдлээ. Энэ талаар,

"Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч буюу хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм.

Иймд олон нийтийн цахим сүлжээнд зүй бус бүдүүлэг үйлдлээр хандалт авах, учир мэдэхгүй хүүхдүүдийг оролцуулсан бичлэг цахим орчинд нийтлэх үйлдлийг дэмжихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1.2 зэрэг хууль тогтоомжид зааснаар эцэг эх, асран хамгаалагч нар үр хүүхдэдээ зөв хүмүүжил, харилцааны зөв соёл төлөвшүүлэх, зөв үйлдлээр үлгэрлэх, манлайлах үүрэгтэй юм.

мжид зааснаар эцэг эх, асран хамгаалагч нар үр хүүхдэдээ зөв хүмүүжил, харилцааны зөв соёл төлөвшүүлэх, зөв үйлдлээр үлгэрлэх, манлайлах үүрэгтэй юм" гэх тайлбарыг гаргасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан