Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Зохиолч Ч.Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд өнөөдөр /2023.12.28/ төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, алтан соёмбо тэмдэг Сүхбаатарын одонгоор шагналаа. Мөн Гавьяат эдийн засагч цолоор Стандарт хэмжил зүйн газрын ажилтан Ч.Рэнцэндагва, Гавьяат тээвэрчин цолоор Б.Гонгор, Гавьяат тамирчин цолоор Б.Отгонжаргал, Л.Амарсанааг Аж үйлдвэрийн гавьяат цол тэмдгээр, Байгаль орчны гавьяат цолоор В.Буянтогтох, "Монгол Алтай" клубын гишүүн, уулын спортын тамирчин Б.Элбэгжаргал, Гавьяат багш цолоор нийслэлийн "Логрифм" сургуулийн бага ангийн багш Г.Лхагва, Дархан-Уул аймгийн "Дархан-Өргөө" коллежийн ахмад багш О.Ажигцэрэн, Гавьяат барилгачин цолоор "Баганат-Өргөө" компанийн захирал О.Батсайхан, "Уран-Охид" компанийн захирал Р.Дариймаа, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор хүүхдийн зохиолч О.Сундуй болон "Улирал ба зохиолч" сэтгүүлийн Япон улс дахь тусгай сурвалжлагч С.Хишигсүрэн нарыг, Хүний гавьяат эмч цолоор "Бурхан-Андууд" хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч Н.Энхбаяр, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, "Гэрэлтүүлэг" компанийн захирал А.Ганхуяг, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатар болон дуучин Д.Отгонжаргалыг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнав.

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үеийн бахархан дурсах түүхт үйл явдал юм.

Монголчууд XIII-XIV зуунд дэлхийн түүхийг тодорхойлж байсан хүчирхэг байдлаа алдсан нь хоорондоо зөрчилдөж, хагаран бутарснаас үүдэлтэй. Энэ нь Монгол төрийн баганыг хазайлгаж, Манж чин улсын эрхшээлд ороход хүргэсэн гэж түүхчид үздэг.

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр эцэс болгон, монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт хаанд өргөмжилсөн түүхтэй. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулжээ.

УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх өдөр болгосон. Харин 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эл өдрийг баярын өдөр болгохоор хуульчилж, бүх нийтээр амардаг болсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан