Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДАРААХЬ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/534 дүгээр, 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/554 дүгээр тушаалыг тус тус танилцуулж байна.

Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг дор дурдсан хугацаанд зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:

• Нэгдүгээрт: бага ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл;

• Хоёрдугаарт: дунд, ахлах ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулна.

Үүнтэй холбоотойгоор дараах зөвлөмжийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, багш нар, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж байна.

• Маргааш буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн бага ангийн сурагчдын хичээл, сургалтын үйл ажиллагаа зайн, цахим хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиуд дотоод зохион байгуулалтаа хийх; /бэлтгэл ажлыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хангана/

• Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс бага насны хүүхдийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээ авах, төрийн болон аж ахуй нэгж байгууллагууд бага насны хүүхэдтэй албан хаагчдадаа маргааш өглөө тодорхой хугацаагаар чөлөө олгож, зайнаас ажиллах боломжийг бүрдүүлэх; /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ чиглэлээр тодорхой бодлого, шийдвэрийг гаргана/

• Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагчийн сонголтод үндэслэн уян хатан зохион байгуулах;

• Дотуур байрын үйл ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэвийн үргэлжлүүлэх, дотуур байранд амьдардаг сурагчдын хоол хүнсний хангамжийг анхаарч, аюулгүй байдлыг хангах, цаг агаарын болон өвөлжилтийн нөхцөл байдлыг урьдчилан судалж, сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх;

• Цаг агаар эрс хүйтрэх, томуу, томуу төст өвчний тархалт өндөр байх төлөвтэй байгаа тул сурагчдыг олноор цуглуулсан үйл ажиллагаа (шинэ жил тэмдэглэх, урлагийн наадам, уралдаан тэмцээн, амралт, зугаалга гэх мэт) зохион байгуулахгүй байх;

• Анги танхимын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ авах, хөлдөх эрсдэлээс сэргийлэх, амралтын хугацаанд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулах;

• Төсөлт ажил, гэрийн даалгавар, бие даалттай холбоотой болон урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдаас аливаа хэлбэрийн төлбөр, хураамж авах, санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлж, анги удирдсан багш, эцэг эхийн зөвлөлийг зөвлөмжөөр хангаж ажиллах;

• Нийт суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад халдварт өвчнөөс сэргийлэх, осгох, төөрөх, ахуйн осол гэмтэлд өртөхөөс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах, анхааруулах зөвлөмжийг тогтмол өгөх.

1 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Хамгийн их уншсан