Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал эрс нэмэгдэж байгаа талаар тус төвийн захирал Э.Галбадрах мэдээлэл өглөө.
Тэрээр"Сүүлийн үеийн тоон мэдээллээс харахад гэмтлийн шалтгаант нас баралтын 53 хувь нь архины хордлого байна. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж буй иргэдийн 30-40 хувь нь архины шалтгаантай осол гэмтэлд өртжээ. Тэр тусмаа шинэ жилийн баяр ойртож байгаатай холбоотойгоор ГССҮТ-ийн ачаалал нэмэгдэж байна. Аливаа баяр ёслол, шинэ жилийг заавал архи, дарс ууж, согтуурч өнгөрүүлэх нь өрөөсгөл ойлголт юм. Шинэ жилийг илүү дурсамжтай, хөгжөөнтэй, шинэлэг байдлаар өнгөрөөх боломжтой. Иймд иргэд та бүхэн эрүүл мэнд, амь насаа хамгаалж, шинэ жил тэмдэглэхдээ архинаас татгалзахыг зөвлөе" гэв.