Нийслэлийн орон сууц корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтэн зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Тус ажлын хэсгийг Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат хүлээн авч уулзан, Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд эко хороолол, хабрид хаус, ногоон орон сууцыг Өмнөговь аймгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр борлуулах боломжийн талаар санал солилцлоо.
Мөн тус ажлын хэсэг “Өмнөговь Гурван сайхан орон сууцны корпораци” ХХК, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Даланзадгад сумын багийн засаг дарга нар болон холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан юм.
Тус ажлын хүрээнд 06 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагт Соёл, спорт цогцолборын “Ёл” танхимд “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Хотжилт ба гэр хороолол” сэдвээр илтгэл тавин, Даланзадгад сумын иргэдтэй уулзалт зохион байгуулна.