Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
ХӨСҮТ: Хятадад дэгдээд буй нянгийн гаралтай уушгины хатгалгаагаар 0-5 насны хүүхдүүд өвчилж, хүндрэх эрсдэлтэй


БНХАУ-д хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны нэмэгдэж буй талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл өглөө.

БНХАУ-ын Эрүүл мэндийн төв байгууллагаас арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг хойд хэсгийн бүс нутгуудад уушгины хатгалгаа нэмэгдэж байна гэж мэдээлжээ. Тодруулбал, микоплазмын шалтгаант уушгины хатгаа ковид, томуугийн халдварын хамт нэмэгдсэн байна. Ковидын хязгаарлалтын цуцалснаар амьсгалын замын халдвар нэмэгдсэн гэж дүгнэсэн байна.

Микоплазмын шалтгаант хатгаа нь хүн амын дунд бүртгэгдэж байдаг, шинэ биш гэдгийг ХӨСҮТ-ээс онцлов.  Өвчлөлийн үед амьсгалын дээд замын шинж тэмдэг илэрдэг ч хатгаа болж хүндэрдэг, насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг ч 0-5 насны хүүхэд хүндрэх эрсдэлтэй байдаг байна.

ХӨСҮТ дээр хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улс дунд зэргийн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.

Иймд ханиалгах, халуурах, зарим үед хүүхдэд чихний үрэвсэл болдог тул иргэд эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Хилээр зорчихыг хязгаарлахгүй ч БНХАУ-д зорчоод ирсэн тохиолдолд 7-21 хоногийн хугацаанд өөрт ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглахыг зөвлөлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан