Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МЭРГЭЖЛЭЭ КРАШЛАЯ” ӨДӨРЛӨГ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Өмнөговь аймаг, Оюу толгой компанийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй Нээлттэй хаалганы өдөрлөг, ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах, ажил мэргэжлийн талаар сурталчлах зорилготой “Мэргэжлээ крашлая” өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд жил бүр 560 гаруй хүүхэд 12-р ангиа төгсөж байгаагаас 85 хувь нь Их дээд сургуульд элсэн орж дээд боловсрол эзэмшиж байна.

Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрт “Орон нутагт хэрэгцээт мэргэжлээр гадаад, дотоодын шилдэг их сургуульд тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэн, боломжит их сургууль, аж ахуйн нэгжтэй хамтарсан тэтгэлгийн сан байгуулах, Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэн бэлтгэх сургалтын орчин бүрдүүлэх бодлогын хүрээнд уул уурхай, инженер мэдээллийн технологийн их сургууль байгуулах, политехник коллежийн сургалтын хөтөлбөр, материаллаг баазыг шинэчлэх” зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан