Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-н төлөөлөгчид ирнэ

ОХУ-ын Пенза мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон тус мужийн томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ирэх гэж байна. 

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд, эрчим хүч, хүнд аж үйлдвэр, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл, анагаах ухаан, электрон тооцоолон бодох болон бусад салбарынхнаас багтжээ. Айлчлалын үеэр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран "Пенза мужийн танилцуулга: Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 10 дугаар сарын дөрвөнд МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгуулана хэмээн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан