Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Нямбаатар: Шинэчилсэн төлөвлөлтөөр нийслэлд 42 дүүргийг байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Улаанбаатар хотын захирагч мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Засаг дарга Х.НЯМБААТАР:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн төлөвлөлтийн талаарх судалгааг танилцуулсан. Жил гаруйн өмнө Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийг шинэчлэх талаар судалгааг хийж эхэлсэн байдаг.

Улаанбаатар хотод өнөөдөр  есөн дүүрэг 204 хороо байгаа.  Дээрх шинэ нэгжид шилжсэн тохиолдолд 213 Засаг дарга, түүний ажлын албыг татан буулгаад 42 дүүргийг байгуулах боломжтой.

Одоогийн хороо гэдэг нэгж, эрх мэдэлгүй, хот нийтийн аж ахуйн чиг үүрэггүй, татвар төвлөрүүлдэггүй, төсөвгүй засаг захиргааны нэгж болчихоод байгаа. Сүүлийн үед цахим үйлчилгээ нэвтэрснээр төвийн дүүргийн иргэд хороодоос төрийн үйлчилгээ авах нь багасч байгаа.

Тийм учраас татвар төлөгчдийн мөнгөөр оновчгүй засаг захиргааны нутаг нэгжийг санхүүжүүлэх шаардлагагүй, оновчтой бүтэц рүү шилжүүлье гэж үзэж байгаа.

Миний хувьд Нийслэлийн Засаг даргын хувиар ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс Хот тохижилтын газар,  Улаанбаатар зам  арчлалтын компани, Нийслэлийн захирагийн ажлын албыг дүргүүдэд шилжүүлэхээр төлөвлөж байна.

Та бүхэн санаж байгаа бол нохой муур устгалын ажил хүртэл нийслэлийн захирагчийн ажлын албанд харьяалагддаг. Ийм оновчгүй бүтцээр явах нь зардлыг л улам өсгөнө.

Ерөнхий сайд нийслэлийн засаг захиргааны шинэчлэлтэй холбоотой Улаанбаатар хотын иргэдтэй удахгүй уулзаж санал солилцоно.

42 Sub District буюу нэгж гэж нэрлээд байгаа. 42 дүүрэг нь өөрсдийн гэсэн нийгэм соёл, хот нийтийн аж ахуйн үйлчилгээнүүдийг үзүүлэх боломжтой. Одоо зургаан тусдаа байгаа өрхийн эмнэлгүүдийг нэг, хоёрдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг болговол эрүүл мэндийн даатгалын сангаар өөр өөрийгөө санхүүжүүлээд явах чадавхитай болно.

Зарим өрхийн эмнэлэг 10 мянга хүрэхгүй хүн ам дээр 20 гаруй орон тоогоор цалинжих гэхээр санхүүжилт нь хүрдэггүй. жишээ татвал,Таван шар  нь дундаа нэг эмнэлэгтэй, тэр нь нэг болон хоёрдугаар шатлалын үйлчилгээгээ үзүүлчихдэг байя. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь дүүргүүдийн дундын гуравдугаар шатлалын үйлчилгээгээ үзүүлдэг байх юм.

Ойр хавьд байгаа байршлаараа нэгдэж төрийн үйлчилгээг авна. Олон төрлийн албан хаагчийн орон тоог цомхотгож хэмнэлт явуулах, хамгийн гол нь өөрөө тодорхой төрлийн татвараа хурааж тэр хавийнхаа иргэдийн хог шороог цэвэрлэж, амьдрах хэв маягийг хангахын төлөө ажилладаг эрх мэдэлтэй засаг захиргааны нутаг дэвсгэрийг байгуулах юм гэлээ.

Г.ХОРОЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан