Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
НЭМҮТ: ДЭМБ-ЫН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАГИЙНХАНТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

📌ДЭМБ-аас Олон улсын эрүүл мэндийн хөндлөнгийн үнэлгээ хийхээр ДЭМБ-ын Төв ба Номхон далайн баруун бүсээс ирсэн мэргэжилтнүүд болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч нарыг НЭМҮТ-ийн захирал, доктор, дэд профессор
С. Өнөрсайхан болон Стратеги, удирдлагын зөвлөл 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.
📌Монгол Улсын хүсэлтийг ДЭМБ хүлээн авч, хөндлөнгийн үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, энэ оны есдүгээр сард өөрийн үнэлгээг хийж, 2023 оны арваннэгдүгээр сарын 17-оос эхлэн 24-ний өдрүүдэд үргэлжлэхээр Монгол Улсад ирээд байна. Хөндлөнгийн хамтарсан үнэлгээ нь удирдлага, засаглал, нянгийн тэсвэржилт, халдвар хамгаалал, санхүү, химийн болон цацраг идэвхт бодис зэрэг 19 чиглэлд анхаарч ажиллах бөгөөд эдгээр чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хэрхэн хамтран ажиллах тухай санал боловсруулах юм байна.
📌Олон улсын дүрмийн дагуу Монгол Улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээг зохион байгуулах чадавх ямар түвшинд байгааг үнэлж, тодорхойлох ДЭМБ-ын үнэлгээний багт Япон, БНСУ, Испани, Молдав, Гана зэрэг улсын иргэд оролцож байна. Тэд долоо хоногийн хугацаанд ХӨСҮТ, НЭМҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн ЭМГ, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, ОБЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Дундговь аймагт ажиллаж, үнэлэлт дүгнэлт өгнө.
📌 ДЭМБ-ын хамтарсан багийн гишүүдэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал доктор дэд профессор С.Өнөрсайхан, Хор судлал шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин, мэргэжилтэн Б.Батдорж нар химийн аюулгүй байдал,олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилт, салбар дундын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хор судлалын үйл ажиллагаа, НЭМҮТ-ийн үйл ажиллагааны чиглэл, хүний нөөцийн чадавх, орчны эрүүл мэндийн тандалт мөн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ болон цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан