Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗХЖШ: Албаны зүгээс шалгахад талийгаачид хөндлөнгийн зүйл ажиглагдаагүй

 


Өнгөрсөн 10-р сарын дундуур дөрөвдүгээр курсын оюутан 21 настай залууг ЗХЖШ-ын 326-р цэргийн анги руу хүчээр үсийг нь хусаад авч явсан байна. Харамсалтай нь 21 настай залуу цэргийн ангид очоод 20 ч хоноогүй байхдаа учир битүүлгээр амиа алдсанд ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлж Zarig.mn  редакцид хандсан байна. Уг асуудлаар ЗХЖШ-аас мэдээлэл хийснийг Zarig.mn сайтаас авч нийтэллээ.

Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Ч.Цогтжаргал: Зэвсэгт хүчний 326-р ангид харамсалтай хэрэг гарлаа. Алба хаагчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Бид нар энэ болсон үйл явдалтай холбоотой албаныхаа хүрээнд үнэнийг тогтоохоор ажиллалаа. Өглөө 6 цагт бослогын команд өгөхөд талийгаач босож ирээгүй учир дуудлага өглөө гэж над руу утасдсан. Тухайн үед амрах дохио өгөхөд цэргүүд амрах цагтаа амарсан. Тэр үед бүх заалны гэрлийг унтраагаад унтсан. Өглөө босох команд өгөхөд талийгаач босож ирээгүй, одоогоор энэ асуудалд цагдаагийн байгууллага ажиллаж байна. Тухайн газарт цагдаагийн алба хаагчид очиж, хэргийг шалгаж байгаа болохоор хэвлэл болон ар гэрийнхэнг оруулах боломжгүй байна. Шүүх шинжилгээний бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ байхдаа цогцсыг дараагийн ажиллагаанд явуулсан. Цогцсыг зөөсөн асуудал байхгүй.  Албаны зүгээс шалгалт хийхэд буруу харилцаа, хөндлөнгийн зүгээс амиа алдсан гэх асуудал харагдаагүй. Хоолонд ч шинжилгээ, үзлэг хийж байна. Бидний зүгээс гадны ямар нэг зүйл ийм тийм гэж хэлэх боломжгүй. Бид нар одоо ар гэрийнхэнтэй нь очиж уулзлаа.

Zarig.mn сайтаас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан