Боловсролын ерөнхий газраас хичээл сургалтын үйл ажиллагааг өвөлжилт хүндэрвэл зохицуулалт хийж, өвлийн амралтыг сунгах талаар зөвлөмж мэдээлэл гаргалаа. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл хуваарийн дагуу маргааш буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр эхэлнэ.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим аймаг, сумын нутгаар цас их орж, 2023 оны арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд цасан шуурга шуурах эрсдэлтэй байна. Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилийн II улирлын эхлэх хугацаанд уян хатан зохицуулалт хийх боломжтой хэмээн БШУЯ-ны харьяа Боловсролын ерөнхий газраас өнөөдөр мэдэгдэв.
Хэрэв цаг агаар эрс хүйтэрч, зам, даваа хаагдах эрсдэлтэй байвал өвлийн амралтад ч дээрх зохицуулалтыг хийх боломжтой аж.