Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Өрхийн эмнэлгүүдэд томуугийн вакцин хийж байна

Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж буйтай холбоотойгоор зорилтот бүлгийнхэн буюу 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинжуулж байна.

Томуугийн вакцин нь бүтэн нэг жилийн турш дархлаа тогтоож, өвчнөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFlu 4 цэнт” вакцинаар дархлаажуулалтыг хийж байгаа аж. Тус вакцин нь хадгалах горим, баталгаат хугацаа, гарал үүслийн эх сурвалжтай, олон улсын эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан эм бэлдмэл юм байна.

Томуу нь вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Иймд тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Улирлын томуугийн вакцинд хамрагдах

  • Хувийн ариун цэвэр сахих

  • Дархлаагаа дэмжих

  • Гараа тогтмол угааж хэвших

  • Гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт тогтмол хийх

  • Чанартай хоол хүнс хэрэглэх

  • Сайтар унтаж амрах

  • Амны хаалтыг олон нийтийн газар тогтмол зөв зүүж дадах шаардлагатай. Арван хүн тутмын долоо нь амны хаалт зүүснээр халдвараас урьдчилан сэргийлж чадна гэж үздэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан