Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ЭВДЭРЧ ЭЗЭНГҮЙ ОРХИГДСОН 8000 ГА ТАЛБАЙ НӨХӨН СЭРГЭЭХЭЭС 6285 ГА ТАЛБАЙГ СЭРГЭЭСЭН БАЙНА
УУХҮЯ-наас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Уул уурхайн долоо хоног- Mongolian Mining week-2023 арга хэмжээнд “Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчин” сэдвээр БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ илтгэл тавив.
Илтгэлийн онцлох хэсгүүдээс дурдвал:
НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АСУУДЛААР:
* Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон эзэн холбогдогч нь тодорхойгүй 8000 га газарт нөхөн сэргээлт хийхээс 6285 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2086 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийв.
ЯЛБАГЫН ГОЛЫГ ДАХИН СЭРГЭЭВ
* Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон “Оюу толгой” ХХК-тай 2022 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий нэртэй газарт хариуцлагагүй бичил уул уурхай, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд оруулсан байсан 398.7 га талбайд “Оюу толгой” ХХК-иар техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж хүлээн авч Ялбагийн голын голдирлыг бүрэн сэргээсэн байна.
* “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2021 онд хамтран баталсан "Нөхөн сэргээлтийн хөтөлбөр"-ийн хүрээнд 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ёстой бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт эвдэрч орхигдсон Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол, Нарийн ам гэх 8 байршилд нийт 1229 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн ба 10 дугаар сарын 01-ний байдлаар ажлын явц 64 хувьтай буюу нийт 780 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг гүйцэтгэсэн байна. Нөхөн сэргээлтийн ажилд бодит үр дүн гаргаж ажиллаж байгаа аж ахуйн нэгжид БОАЖ-ын Сайд ТАЛАРХАЛ илэрхийллээ.
УСНЫ АСУУДЛААР:
* Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 2022 онд 51.5 тэрбум төгрөг төвлөрч, үүнээс 46.3 тэрбум төгрөг буюу 90% нь уул уурхайн салбараас төвлөрч байна.
ТЭРБУМ МОДНЫ ХҮРЭЭНД:
* 2022 онд 14.2 сая ширхэг мод тариад байгаагаас аймаг, нийслэл 12.1 сая ширхэг, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 2.1 сая ширхэг мод тариад байна.
* 2023 онд 42.9 сая ширхэг модыг тарихаар төлөвлөж байгаагаас аймаг, нийслэл 33.8 сая ширхэг, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 9.1 сая ширхэг мод тарих юм. Гэвч зарим аж ахуйн нэгжүүд амлалтаа огт биелүүлэхгүй байгааг ч хэлж байв.
0 Сэтгэгдэл