"Чингис хаан" Олон улсын нисэх буудалд "Бидний дуранд Монгол Улс" үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй юм. Үзэсгэлэнд нийгэмлэгийн гишүүдийн 40 гаруй бүтээлүүд багтсан бөгөөд Б.Баяр, Д.Октябрь, С.Нацагдорж, Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган, Г.Батсүх, Ш.Төмөрсүх зэрэг нийт 20 уран бүтээлчийн бүтээлийг дэлгэжээ. Тус үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хоёр давхарт үзэж болох юм.
Дашрамд дурдахад, энэхүү үзэсгэлэн нь Австрали Улсын нийслэл Канберра хотод тавигдсан үзэсгэлэнгийн бүтээлүүд юм.