Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай
Арваас дээш жилийн насжилттай, экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ, ХҮМҮҮНЛЭГ ӨМНӨГОВЬЧУУД АЯНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА
Арслан цолны хүндэтгэлд Ц.Бямба-Отгон арслан түрүүлэв
Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ
Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай агсныг эцсийн замд нь үдлээ. Түүний "Амьдрал" дууны аялгуу Соёлын төв өргөөнд эгшиглэж, рок поп урлагийн найз нөхөд нь гашуудан цуглажээ.
Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх “Замын зураглал”-ыг ОХУ-тай хамтран боловсруулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд оролцохоор Дорноговь аймгийн Сайншанд явах замдаа аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, СОЁЛЫН ЯАМ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Энэхүү уулзалтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2024 онд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг ярилцлаа.
2023 оны 3-р сард Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах Үндэсний хороог байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна.
Үндэсний хорооны чиг үүргийн хүрээнд өнгөрсөн хугацаанд олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Монгол Улсын талаарх эерэг мэдээллийг дэлхий дахинаа түгээн ажилласан. Мөн олон улсын контент бүтээгчдийг чуулган “Nas summit-2023” арга хэмжээ болон соёлын өв, уламжлал ёс заншлаа сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан.
2024 онд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах төсөл, арга хэмжээг илүү өргөжүүлэх, оролцогчдын цар хүрээг тэлэх энэ хүрээнд яамдын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Энэ хүрээнд соёлын аялал жуулчлалын үзэл баримтлал боловсруулах, Монголд зочлох жилийн хүрээнд 2024 онд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн календарь гаргах, Тусгай хамгаалалттай газар нутаг дахь Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих