Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Хэлэлцээрийн явцад маргаан үүсвэл багш нар ажил хаяна гэв

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн есдүгээр сарын 25-нд мэдээлэл хийж, багшийн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Үүнээс долоо хоногийн дараа /2023.10.02/ Боловсрол шинжлэх ухааны сайд багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан салбарын хэмжээнд хийгдэх хамтын хэлэлцээг эхлүүлэх саналыг хүлээж авсан юм. Тус саналыг Боловсролын сайд хүлээж авсан бөгөөд хамтын хэлэлцээнд оролцох хамтарсан төлөөллөө хуулийн дагуу томилохыг үүрэг болгоод буй. Ингэснээр өнөөдөр эхлэх байсан багш нарын ажил хаялтыг цуцалсан байна.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлээс, өнөөдөр эхлүүлэх байсан ажил хаялтад нийслэл, орон нутгийн 160 гаруй сургуулийн 15 мянга орчим багш, ажилчин нэгдээд байсан. Хамтын хэлэлцээг нааштай хүлээж авсан учир ажил хаялтыг цуцлаад байна.

Гэхдээ хамтын хэлэлцээний явцад БШУЯ, багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дунд маргаан үүсвэл ажил хаялтын талаар дахин яригдана. Хэрэв хамтын хэлэлцээний дүнд багш нарын цалин хөлс бодитой нэмэгдэхгүй, ямар нэгэн шийд гарахгүй тохиолдолд багш нар өлсгөлөн зарлаж, ажил хаяхад бэлэн байгаа гэсэн юм.

Тус үйлдвэрчний эвлэлийн холбооноос Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн саналд:
  • Нэгдүгээрт, багш нарын цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэх,
  • Хоёрдугаарт, боловсролын байгууллагын ачааны хүндийг үүрч буй нийт ажилчдын цалинг хоёр дахин нэмэх,
  • Гуравдугаарт, боловсон хүчний хомсдолыг багасгах зэрэг үндсэн шаардлагуудыг тавьжээ.
 
Л.ЭНХ-АМГАЛАН:БОЛДОГ БОЛ БАГШИЙН ЦАЛИНГ 1000 АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ БОДОЛ БИЙ
 
Харин үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэгдлийн дараагаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бодит нөхцөл байдлыг харгалзаж, буруу арга замаар зөв зорилгын төлөө нэгдэхгүй байхыг хүссэн. Тодруулбал, тэрбээр "Засгийн газар Монголын багш нарын холбоотой хамтран гурван талын хэлэлцээрээр гэрээ хийдэг хуулийн зохицуулалттай. Тэрнээс биш аль нэг хууль бус байгууллага гарч ирээд хууль бус шаардлага тавьж болохгүй. Нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдарч болохгүй.
Уг нь багш нарын цалинг нэмэх зорилго нь зөв, арга нь буруу байна. Өөрсдөө хууль бус шийдвэр гаргачихаад ажил хаялт зарлавал бид эргээд хууль хяналтын байгууллагад хандахаас өөр аргагүй. Болдогсон бол ганц багш нар гэлтгүй бүх төрийн албан хаагчдын цалинг 1000 ам.долларт хүргэх бодол хүн бүрт бий.

Улсын төсөв чинь 19 их наяд төгрөг. Цалингийн зардал нь 5.1 их наяд төгрөг. Энэ мөнгөний 1.7 их наяд нь зөвхөн боловсролын салбарын ажилтан буюу 98 мянган ажилтны цалингийн эх үүсвэр. Сая наадмын өмнө багш нарын цалин нэмэгдэж, төсөв нэмэгдэж байгаа. Засгийн газраас өргөн барьсан 2024 оны төсвөөр нийт төсвийн төрийн албан хаагчдын тэтгэвэр, цалинг 10 хувиар нэмэхээр болсон. Хөдөө орон нутгийн сумд ажилладаг бол 40 хувь, аймгийн төвд ажилладаг бол 20 хувиар нэмнэ.

Цалин хөлсний бодлого нэг цонхны бодлогоор явна. Аль нэг салбарын ажилчдын цалинг нэмэх ямар ч боломжгүй. Бид гүйцэтгэлийн үнэлгээнээс нэг ч алхам буцахгүй.

Ирэх нэгдүгээр сарын 1-нээс хамгийн өндөр гүйцэтгэл гаргасан багш нар өндөр цалин авна. Үр дүн муутай ажиллаад өндөр цалин авах боломжгүй" гэдэг хариултыг өгсөн юм.

Ямартай ч багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон салбарын яам хамтын хэлэлцээг хуулийн дагуу хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Тиймээс өнөөдрөөс ажил хаях багш нарын асуудал хэлэлцээний үед маргаан үүсвэл дахин хөндөгдөх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан