Улсын филармонийн үзвэрийн 51 дэх жилийн нээлтийн тоглолт аравдугаар сарын 15-нд болно. "New Season-2024" хэмээн нэрлэсэн энэхүү тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, ОХУ-ын Уралын эрдмийн филармонийн удирдаач Б.Энхбаатар, гоцлол хөгжимчин Ж.Доржсүрэн нар оролцох юм.
Нээлтийн тоглолтод урилгаар оролцож байгаа ОХУ-ын Уралын эрдмийн филармонийн удирдаач Б.Энхбаатар нь
-Уралын консерваторийн виолончелийн анги-/Оросын гавьяат жүжигчин Сергей Пешковын удирдсан/
-Найрал хөгжмийн удирдаачийн анги-/ОХУ-ын ардын жүжигчин, профессор Петр Горбуновы/
Тэрээр дээрх ангиудыг дүүргэснээс гадна ОХУ-ын ардын жүжигчин Марк Паверманаар удирдуулан мэргэжил дээшлүүлжээ.
Тэрээр 1991 оноос Уралын филармонийн найрал хөгжимд виолончель хөгжимчин, туслах удирдаачаар ажиллаж байгаад 1996 оноос удирдаачаар ажиллаж эхэлжээ.