Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Сумъяабазар: Энэ хүмүүсийн дутуу дулимаг хийсэн зүйлсийн өмнөөс уучлал хүсье

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар огцрох болсон талаараа /2023.10.02/-ны өдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын ажлыг хүлээн авсан гурван жилийн хугацаандаа нэгдүгээрт, Улаанбаатар хот эрүүл эдийн засаг, эрүүл засаглалтай байх ёстой гэдэг бодлогыг зорилгоо болгоод УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, төрж өссөн Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө хүчээ зориулах, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-д санал өгсөн иргэдийнхээ итгэлийг цааш үргэлжлүүлэхийг зорьсон. Өнгөрсөн 30 гаруй жил Улаанбаатар хотод тулгамдсан нөхцөл байдлыг хөгжлийн зөв шатанд гарах дээр онцгой анхаарч ажиллахаа тухайн үед илэрхийлж байсан. Засаг даргын ажлыг 2021 оны 10 сарын 23-ны өдөр хүлээж аваад тухайн үед  хотын асуудлыг шийдэхэд УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газрын дэмжлэг , нийслэл Улаанбаатар хотын институт хоорондын уялдаа холбоог ойртуулж, нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн төлөө ажиллахаа хэлж байсан. Тийм учраас Улаанбаатар хотод тулгамдаж байгаа санхүү мөнгөний дутагдлын эх үүсвэр, эрх зүйн чадамж, эрүүл засаглалын тогтолцоог өөрчлөхийн тулд УИХ, Засгийн газрын гишүүдийн хүч оролцоотойгоор ажиллах боломжийг бүрдүүлсэн. Өснө нь ийм боломжийг бүрэн дүүрэн ашиглах зүйлүүд төлийлөн гарч байгаагүй. Тийм учраас УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлээс сонгогдсон 24 гишүүн, хөдөө орон нутгаас сонгогдсон хоёр гишүүнтэй хамтраад Хөгжлийн түр хороог байгуулж,тус хороон дээр Улаанбаатар хотын төсөв санхүүгийн байдлыг нэмэгдүүлэх, барилга байгууламжийн стандартыг сайжруулах, замын стандартыг ахиулан өөрчлөх  томоохон зорилтуудыг тавьж ажилласан.

Цаашид эрх зүйн реформ хийхгүйгээр Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдлыг өндийлгөж, босгож ирнэ гэдэг амаргүй ажил шүү. Эдийн засгийн шинэчлэлий хүрээнд анх удаа хоиын бонд гаргахыг зорьсон. Энэ нь 2021 оны долдугаар сарын 07-ны өдөр УИХ-аар батлагдсан. Хотын эрх зүйн шинэтгэл 27 жилийн хугацаанд УИХ, Засгийн газрын босгыг давж чадаагүй ийм үед ажилласан. Ковидын үед тулгарсан олон хүндрэлтэй асуудлуудыг иргэд, дэмжигчдийнхээ хамтаар ойлголцож, бухимдуулж, хүчийг авч ард нь гарсан. Ковид болоод геополитикийн хүндэрлүүд хотын эдийн засаг, эрхзүйд хүндээр тусч байсныг хувийн хэвшлийг маш сайн мэдэрч Ерөнхий сайдад ойлгуулж, хувийн хэвшлийг дэмжих нь илүү чухал гэдгийг хэлж ковидын хүндрэлийг даван туулсан. Үер усны хүнд нөхцөлд надтай хамт  Улаанбаатар хотын есөн дүүрэг, зарим төлөөлөгч тэр дундаа СБД-ийн засаг дарга идэвхитэй хамтарч ажилласанд талархаж байна.

Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж ажиллах ёстой. Мөн замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дулааны улиралд багтааж дуусгах ёстой. Мөн хотын бондын асуудлыг хуульд заасан хэм хэмжээний хүрээнд  хотынхоо хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтыг хурдлуулах учиртай. Мөн Сэлбэ гол дагуу зөвшөөрлийг нь цуцалсан захирамжуудын хэрэгжилтэд анхаарч, айл өрх иргэдийн аюулгүй орчинд амьдрах шаардлагад нийцсэн далан байгуулах зэрэг бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажил зогсож байна. Хотын төсөвтэй холбоотой асуудал удахгүй УИХ-аар орно. Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөг НИТХ-аар батлуулсан гэх мэт хотын асуудлууд цааш явах ёстой гэдэг байр суурьнаас  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайлтай ярилцаж “Хотын ажлыг эрчимтэй явуулахын тулд дараагийн хотын даргыг томилох нь зүйтэй” гэдэг шийдвэр гаргасан.

Нэг хүний ажил, албан тушаалтай зууралдаж суух цаг биш ээ. Өвөл хаяанд ирсэн нөхцөл байдал амаргүй, утаа унирын асуудал, түлээ нүүрс, шатахууны асуудал хурцаар тавигдах энэ үед хугацаа алдахгүйн тулд ийм шийдвэр гаргасан. Эрүүл засаглалын хувьд судалгаа шинжилгээний төв байгуулсан.Тооцоо, судалгаатай байж хотод тулгамдаж байгаа асуудлыг өөрчилж шинэчилнэ. Уг асуудлыг хуульд өгсөн.Тиймээс Улаанбаатар хотын 1.6 сая иргэний болоод холбогдох супалгааг нэгтгэсэн судалгааны төв байгуулсан. Тиймээс олон улсын байгууллагуудтай хамтарч шалтгаанд суурилсан асуудлын гарцыг илэрхийлж байна. Дараагийн Засаг дарга төрийн залгамж чанарыг хадгалж яваасай гэж хүсч байна. Хотын нийт иргэдийн эрүүл, аюулгүй байдал чухал учраас цаг алдаж болохгүй.

Түгжрэлийн асуудал бол замын асуудал биш, барилга байгууламжтай холбоотой асуудал биш.Түгжрэл гэдэг бол Улаанбаатар хотын зөв төлөвлөлт, зохицуулалт, төлөвлөлт дээр суурилсан дунд болон урт хугацааны бодлогын хүрээнд жигдрэх, шийдэгдэх ёстой. Хотын даргын ажлыг авснаас хойш олон амаргүй, хүнд үетэй нүүр тулж байна. Хот гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн, аль нэг намын, нэг хүний удирдлагаар явдаг зүйл огтоос биш. Тиймээс Улаанбаатарт тулгамдаж байгаа асуудлыг шийдэх багц хуулийг УИХ-ын намрын чуулганаар заавал батлуулах нь иргэд ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Дараагийн хотын дарга энэ ажилд ханцуй шамлан орох ёстой.  Манай хотын амьдрал зогсож болохгүй. Эдийн засаг, эрх зүйн чамдамжгүйгээр бидний хүсээд байгаа хотыг бий болгох түвэгтэй. Эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, эдийн засгийн чадамжийг нь сайжруулж байж нийгэм, эдийн засаг сайжирна. Дараагийн хотын дарга энэ чөдөр тушаанд битгий автаасай. Санхүүгийн чадамж бололцоо нь битгийн хумигдаасай. УИХ, Засгийн газрын түвшинд олйголцож ирсэн бидний ойлголцлыг үргэлжлүүлээсэй.

Өнөөдрийг хүртэл надад шүүмжлэлтэй хандаж, намайг  хурцалж, ирэлж ирсэн хүмүүст баярлалаа. Хотын иргэдийг бухимдуулсан асуудал бол автобусны худалдан авалт боллоо. Хотын даргын  зүгээс зохион байгуулах эрх зүйн хүрээнд нь эрх шилжүүлэн орж ирсэн төсөв мөнгөний асуудлыг хот өөрийн бүтэц дээрээ зохион байгуулах ёстой гэсэн үүрэг чиглэлийн дагуу зохион байгуулсан.  Тэнүүн Огоо ч байна уу, Эрдэм транс нь ч байна уу компанийн захирлуудтай нэг удаа ч уулзаж байгаагүй. Хувийн хэвшлийг дэмжиж ажиллах нь зүйтэй гэдгийг Д.Амарбаясгалан дарга хэлж уулзуулж байсан түүхтэй. Ногоон автобуснаас болж иргэдээ бухимдуулсандаа ёс зүйн өндөрлөгөө бариад, монгол эр хүнийхээ хувьд уучлал хүсч байна. Процесс дээр нь алдаа гарсан юм байна. Сүхбаатарын талбайд бүгдийг нь ил гаргаж, иргэдийн санаа сэтгэлд нийцэж байгаа бол хүлээж авна. Үгүй бол буцаах байр суурьтай байсан гэдгийг хэлье.

Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллага энэ асуудлыг яаралтай шалгаж зохих журмынх нь дагуу, хууль дүрмийнх нь хүрээнд шалгаж төсвийн мөнгөний тодорхой эх үүсвэрийг шүүн тунгааж гаргаж ирэх ёстой. Энэ асуудал дээр иргэдтэйгээ санал нэг байна. Хотын иргэдэд дутагдаж байгаа 753 автобус, хуучин автобусыг шинэ болгох гэж зарим талаар нийтийн тээврийнхэн захиалагчийн хяналтаа дутуу хийсэн асуудал байсан юм билээ.  Тийм учраас хотын иргэдээсээ уучлал хүсч байна. Намайг хурцалж, шударга шүүмжилж ирсэн хүн бүхэнд талархлаа. Хот гэдэг нэг хүний ажил биш нийт Улаанбаатарчуудын эрх ашиг учраас хатуу хүтүү шүүмжлэлийг эрүүл ухаандаа багтааж хүлээж авдаг байсан.

Сүүлийн удаа хэвлэлийн хурал хийж байгааг ойлгоно биз ээ. Намайг дэмжиж ирсэн нийт төрийн албайн хаагчиддаа, хотын иргэддээ талархлаа. Улаанбаатар хотын ажил цаашид тасралтгүй үргэлжлэх ёстой. Хотын амьдрал ая тухтай сайн сайхан байхын төлөө дараагийн Засаг даргаар ирэх хүн ажиллах ёстой. Хотын даргын ажил үнэхээр хэцүү юм билээ шүү. Би УИХ-ын түвшинд ажиллаж байсан. Хууль тогтоох байгууллага өөр түвшинд ажилладаг. Засгийн газрын түвшинд ч Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарыг ахлаад ажиллаж байлаа. Яам тамгын газар, УИХ-ын түвшнээс шал өөр олон хүний эрх ашигт нийцэх зовлонтой бөгөөд хүнд ажил юм билээ. Дараагийн ирэх хотын даргаа хайрлаарай.  Энэ хүмүүсийн дутуу дулимаг хийсэн зүйлсийн өмнөөс уучлал хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан