Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Сүхбаатар: Ёс зүйн хариуцлага хүлээж байна

Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн талаар дөнгөж сая мэдэгдэл хийлээ.


Тэрбээр “Миний хувьд сүүлийн үед болж байгаа үйл явдалтай холбогдуулаад байр сууриа илэрхийлсэн мэдэгдлийг улстөрчийнхөө хувьд хийж байна.

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Болж байгаа асуудлаар бүлэгтээ мэдээлэл хийсэн. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсч, шалгалтын ажил явж байгаа учраас ёс зүйн хариуцлага хүлээж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа.

Ёс зүйн өндөрлөг дээрээ Засгийн газрын гишүүд, МАН ын гишүүд байх ёстой гэдэг зарчмыг Ерөнхий сайд хэлж байсан. Өнгөрсөн зун бид Авлига ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийг баталсан. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар нь би ажилласан.

Аливаа ашиг сонирхол, авлигын асуудалд улстөрч холбогдсон бол нэрээ цэвэрлэж авах, хэрэгт холбогдсон бол хэргээ хүлээгээд явах ёстой.

Би яагаад ёс зүйн хариуцлага хүлээж байгаа вэ гэвэл надад эрүүгийн хэргийн шинжтэй хийсэн үйлдэл байхгүй. Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд би хүлээж байгаа үүргийнхээ хүрээнд 2023 онд нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөв ерөнхийлөн захирагчийн хувиар ажилласан.  Tэрхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд иргэдийн дунд эргэлзээтэй асуудал үүссэн учраас гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан. Солонгос талаас хүмүүс ирж, тайлбараа хийсэн.

Нэг жил гаруй хугацаанд ажил хариуцаж ажилласны хувьд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлье. Улаанбаатар хотод 30 гаруй жилийн хугацаанд асуудал шийдвэрлэгдэлгүй ирсэн байдаг. Үндсээр нь, углуургаар нь шийдвэрлэж ажиллахаас өөр арга байхгүй. Засгийн газрын түгжрэл сааруулах чиглэлд явж байгаа бодлого тодорхой болсон.

Нэгдүгээрт, түгжрэл. Хоёрт, холбоос замын асуудал. Гуравт, замын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой асуудал. Дөрөвт, хууль зүйн орчин, соёл гэгээрэл. Тавд төвлөрлийг сааруулах.

Засгийн газар төсвийн бодлогоороо дамжуулаад асуудлаа шийдээд явж байна. Өмнө нь Ерөнхий сайд өрөө төвлөрлийг сааруулах үндэсний хорооны даргаар ажилласан байдаг. Дараа нь Боловсрол, шинжлэх ухааны сайдад хариуцуулсан. Эцэст нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар намайг томилсон.

Энэ албыг аваад би өөрийнхөө мэдлэг чадвар туршлагаар ажиллая гэж бодсон. Аж ахуйн асуудалд цөөхөн оролцсон ч  өөрийнхөө хэмжээнд асуудлыг шийдвэрлэж явсан.

Манай Улаанбаатар хотын иргэдийн 64 хувь нь хувийнхаа автомашинаар зорчдог. Үлдсэн нь нийтийн тээврээр зорчдог. Нийтийн тээврийн салбар дээр Улаанбатаар хотод хүнд байдаг. Миний бодсоноос илүү хүнд байсан. 2022, 2023 оны хувьд 1000-аад автобус ашиглалтаас гарах нөхцөл бүрдсэн байсан. Ойрын саруудад 750 гаруй автобус ашиглалтаас гарна. Энэ тохиолдолд бид юу хийх вэ,  хэцүү байгаагаа тоочоод байж болохгүй.  Улаанбаатар хотын удирдлага тухайн үед улаан автобусыг шийдсэн. 2023 онд Засгийн газар оролцоод шийдэх ёстой гээд төсвийг нь манай сайдууд Ж.Сүхбаатар сайд дээр тавъя гэсэн, би болохоор Улаанбаатар хот дээр явах ёстой гэсэн.

Ингээд төсөв нь тавигдаад ирэхээр миний хувьд  зохион байгуулаад явах боломжгүй. Би яамгүй сайд учраас автобус худалдан авах эрхийг хот руу шилжүүлсэн. Хотын холбогдох хүмүүс нууцад аваагүй, Тендерийн хуульд хамааруулахгүй байхаар нөхцөлд оруулаад өмнө нь хоёр он дамжиж шийдэж чадаагүй зүйлийг хуулийн дагуу зохион байгуулсан.

Миний хувьд 500 чанартай автобус авна гэж тооцож байсан боловч 300 орчим автобус дутагдсан. Асуудлыг хойш тавьж болохгү й учраас би тоон дээр ач холбогдол өгсөн. Хулгай зэлгий гарахаас сэргийлж. Цөөн тоогоор автобус аваад цавчаа хийсэн гэдэг асуудал гардаг учраас 810 болгож нэмэгдүүлсэн юм” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан