Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Автобус нийлүүлсэн Daewoo-гийн хүмүүсийг мөрдөн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өнөөдөр /2023.10.02/ “Тэнүүн огоо” компанийн импортоор оруулж ирсэн автобустай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


Н.ТЭМҮҮЛЭН:

АТГ, ЦЕГ ын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсэг нийтийн тээвэртэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад цөөн хоног ажиллаж байгаа. Энэ хугацаанд “Тэнүүн огоо” компанийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар дөрвөн хүний таван обьектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Уг дөрвөн этгээдийг баривчлах арга хэмжээг прокурорын зөвшөөрлийн дагуу явуулж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Мөрдөх байгууллагын зүгээс дээрх дөрвөн этгээдийг үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх шаардлагатай байна гэсэн  санал гаргасан. Хүсэлтийг прокурор үндэслэлтэй байна гэж үзвэл шүүх хэлэлцэн шийдвэрээ гаргана.

БНСУ-ын “Daewoo” компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд тухайн улсын Элчин сайдын яаманд хуулийн дагуу мэдэгдэн, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг гадаад улсын хуулийн байгууллагатай хамтран хийх шаардлага тулгарч байна. Иймээс БНСУ ын Ерөнхий прокурорын газар, Вьетнам улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллах шаардлага тулгарч байна.

“Тэнүүн огоо” компанийн нийлүүлсэн автобуснаас гадна нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг “Эрдэм транс” компани нь БНСУ-д үйлдвэрлэсэн “Хюндай” компанийн автобус оруулж ирэхдээ насыг нь уртасгах зорилгоор нийт 135 автобусын арлын дугаар,  оныг засварлаж, бүртгүүлэн, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн  байж болзошгүй хэрэг тогтоогдсон учраас “Эрдэм транс”-ын захирлыг цагдан хориод шалгаж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан