Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
"Эргэж ирэхгүй намар" кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

 Жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар" уран сайхны кино олон улсын кино наадамд шалгарчээ. 

АНУ-ын Чикаго хотноо 15 дахь удаагаа зохион байгуулж буй “Chicago's Asian Pop Up Cinema” фестиваль жүжигчин Б.Амарсайханы кино урлагт 24 жил ажиллаж, кино урлагт оруулж буй хувь нэмэр, уран бүтээлчийн замналыг нь онцлон үнэлжээ.

Монгол Улсаас анх удаагаа “Netflix”-ийн Марко Поло цувралд дүр бүтээж, мөн олон улсад Монголын орчин цагийн киног таниулж явааг нь онцлон уг шагналыг олгож буйгаа фестивалийн захирал, хатагтай Софиа Вон Бочиа дурдсан юм. 

Үүний дараагаар “Эргэж ирэхгүй намар” киног үзсэн үзэгчид найруулагч, жүжигчин Б.Амарсайхан болон продюсер С.Уран нартай киноны тухай болон Монголын ахуй соёл, өв соёлын онцлогийн талаар дэлгэрэнгүй асуулт, хариулт өрнүүлжээ. 

Нээлтэд Чикаго хотын “Гийнгоо” морин хуурын чуулгын хүүхдүүд болон Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын төлөөлөл оролцов. Тус киног суугаа орны үзэгчид болон Чикаго хот орчимд амьдардаг монгол иргэд хүрэлцэн ирж үзэн танхим дүүрэн алга ташилтаар үнэлж байлаа гэж Чикаго дахь Монгол Улсын Консулын газар мэдээлэв.

 

 

 

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Хамгийн их уншсан