Албан томилолтын хүрээнд Хөвсгөл аймагт хэрэгжиж буй байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцаж, гүйцэтгэлд хяналт тавин, салбарын нийт албан хаагчидтайгаа уулзлаа.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төв замыг орон нутгийн аялал жуулчлалын замтай холбох 2 км, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км буюу нийт 37.9 км авто зам, 7-н байршлын авто зогсоолын барилга угсралтын ажил 51%-н гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Хатгал тосгонд байгуулж буй 2-р зэрэглэлийн хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн бүтээн байгуулалт 92%, Ханх суманд 58%-ийн гүйцэтгэлтэй, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил Хатгал тосгонд 95 хувь, Ханх суманд 27 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
-Хөвсгөл аймгийн “Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2020-2040”-г хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт боловсруулан 2022 онд орон нутагт хүлээлгэж өгсөн.
-
"Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын менежментийн төлөвлөгөө 2022-2026”-г боловсруулан Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанд 2022 онд хүлээлгэн өгсөн.
-Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн сумдын нутгийн иргэдийн удирдлагатай зээлийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд мониторинг хийсэн.
-Хатуу хог хаягдлын ландфилл болон Бохир ус цэвэрлэх байгууламжуудад өөрөө буулгагч машин 3 ш, өөрөө ачигч машин 2 ш, дахивар пресслэгч 1 ш төхөөрөмж, бохир ус соруулах машин 2 ш бүхий нийт 8 ш машин, тоног төхөөрөмж нийлүүлсэн.
-Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанд эргүүлийн 2 ш завь нийлүүлсэн. Аймгийн хувьд 2022 онд нийт 6 тэрбум төгрөгийн Байгалийн нөөцийн орлого орсон байна.
Үүнээс
Газар: 501.2 сая төгрөг;
Ой: 5 тэрбум төгрөг;
Ан амьтан: 424,9 сая төгрөг;
Ус, рашаан: 62,3 сая төгрөг;
Байгалийн ургамал: 25,2 сая төгрөг болно.
Хуулийн хэрэгжилт: 29.7 хувьтай байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт юм. Цаашдаа хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар аймгийн удирдлагуудад дахин анхаарууллаа.
Эх сурвалж: БОАЖЯ