Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
13 оюутныг Франц улсад сургана

Монгол Улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэсний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан "Франц хэлний сургалт болон Монгол, Францын харилцаа" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн баасан гарагт МУИС-д боллоо. Уг хуралд зургаан орны төлөөлөгчид оролцож, Франц орон судлал, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэл заах арга зүй, орчуулга, соёл судлалын асуудлаар илтгэл хэлэлцүүлэв. Хурлын үеэр хоёр орны соёл, боловсрол, археологи, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх талаар талууд санал солилцлоо. Үүний хүрээнд Монголоос "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд Францын Шинэ Сорбонны их сургуульд 13 оюутныг бакалаврын зэргээр сургахаар болсон байна.

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ үеэр тэрбээр "Бид энэ жил Монгол Улсад франц хэл зааж эхэлсний 60 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр улсын хооронд зорчих тээврийг хялбаршуулан, илүү олон оюутанд сургалт, судалгаагаа үргэлжлүүлэх бололцоог олгож, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг улам хөгжүүлж хамтран ажиллана. Бид Франц улсдаа илүү олон монгол оюутныг баяртайгаар хүлээн авч сургах болно" хэмээн дурдаж байв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан