Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Томуугийн эсрэг вакциныг аравдугаар сарын 18-наас хийж эхэлнэ

Томуугийн эсрэг вакциныг аравдугаар сарын 18-наас хийж эхэлнэ

Улсын хэмжээнд томуугийн улирлыг угтан, нийт 300,000 тун вакцин захиалжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй адил дөрвөн цэнт вакцин захиалсан гэсэн үг юм. Түүнчлэн уг вакциныг аравдугаар сарын 17-нд хүлээн авах бөгөөд бэлтгэл ажлыг бүрэн хангаснаар аравдугаар сарын 18-наас зорилтот бүлгүүдийг дархлаажуулж эхэлнэ. Тус вакцин нь томуугийн A, B хүрээний тус бүр хоёр вирусийн үйлчилгээтэй аж. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, хөхүүл, жирэмсэн эхчүүд хамаарна. Мөн иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Вакцины дархлаа тогтоох хугацаа зургаан сар бөгөөд голчлон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийх аж. 

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлж, хүйтэн сэрүүний улирал болж байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Томуугийн эсрэг вакциныг аравдугаар сарын 18-наас хийж эхэлнэ

 

 

 

facebook sharing button Share

twitter sharing button Tweet

linkedin sharing button Share

messenger sharing button Share


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан