Банкууд ипотекийн зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авах нь зөв, буруу эсэх маргаан шүүх дээр удаан хугацаанд үргэлжилж байна. Хамгийн сүүлд, арилжааны 9 банк давж заалдах шатны шүүхэд хандсан ч нэхэмжлэлийг нь хангахаас татгалзсан юм. Өөрөөр хэлбэл “Шимтгэл авч байгаа нь буруу” гэх шийдвэр хоёр шатны шүүхээс гараад байна.
Тэгвэл арилжааны банкууд энэ асуудлаар Улсын дээд шүүхэд хандсан байна. Улмаар Дээд шүүх 9 банкны гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байна. Ингэснээр давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр хэвээр үлдэж байна.
Өөрөөр хэлбэл банкууд иргэдээс нэг хувийн шимтгэл авсан нь хууль бус бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна. Ингэснээр 2021,2022 онуудад ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн зээлдэгч нар Иргэний хэргийн шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломжтой боллоо.