Реппэр Thunder-ийн анхны бие даасан "Нэг л өдөр" тоглолт энэ сарын 9-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байгаа билээ.
Удаан хугацаанд хүлээлгэсэн энэхүү тоглолтын маркетингийн бүх ажлыг зогсоохоор болжээ. Тасалбар хэдийнэ дуусах дөхсөн тул ийм шийдвэр гаргасан байна.
Зохион байгуулагчдын зүгээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд тасалбар борлуулахгүй хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд өнөөдөр болон маргааш shoppy.mn болон GS25 дэлгүүрийн бүх салбараас тасалбар худалдан авах боломжтой аж.
Есдүгээр сарын 9-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга өдрийн 12:00 цагт нээгдэж, үзэгчдээ оруулж эхлэх гэнэ. Харин тоглолт 15:00 цагаас эхэлж, уран бүтээлчид үзүүлбэрээ үзүүлж эхлэх тул үзэгчдээ цагтаа ирэхийг уриалжээ.