Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
БШУЯ: Хичээлийн шинэчилсэн бүтэц олон улсын жишиг учир өөрчлөхгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт нэгдүгээр сарын 8-наас эхэлж буй. Гэвч өвлийн амралтын хугацаа өнгөрсөн жилүүдээс хожуу эхэлж байгаа нь эцэг, эхчүүдэд төдийлөн тааламжтай санагдахгүй байгаа.

Учир нь эрс хүйтэрсэн үед, агаарын бохирдол ихтэй нөхцөлд сурагчид хичээллэх нь зохимжгүй гэдгийг иргэд цахим хуудастаа бичиж байна. Гэвч 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн шинэчилсэн бүтцэд дахин өөрчлөлт оруулахгүй бөгөөд сурагчдын хоёрдугаар улирлын амралттай холбоотой гомдол санал ирээгүй болохыг БШУЯ-наас онцлов.

Олон улсын жишигт дүйцүүлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан нь судалгаа, шинжилгээтэй ажил аж. Тодруулбал, БШУЯ-наас өгсөн мэдээллээр, дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61,1 хувь нь 38 долоо хоног,  суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68,4 хувь нь 36-40  долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73,8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэдэг.

Энэ хичээлийн жилийн бүтцийн тухайд зөвхөн Монгол Улсын хэмжээнд биш олон улсад хэрэгждэг стандартын дагуу шинэчилсэн. Тиймээс сурагчдын амралтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд өвлийн амралтыг урагшлуулах, сунгах боломжгүй гэх хариултыг салбар яамнаас мэдээлэв.

Эргэн сануулахад, 2023 оны долдугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сурагчдын хувьд сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэдэг байсан. Шинэчилсэн бүтцээр ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан юм.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан