Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн политехник коллежиудад олон улсын IT хөтөлбөрийг нэвтрүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн тавдугаар сард Английн "Pearson" байгууллагатай хамтарч ажиллах санамж бичгийг байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд "Pearson" байгууллагын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр болох "Pearson BTEC internationl It Level3"-ийг энэ хичээлийн жилээс зургаан политехник коллежид нэвтрүүлэхээр болжээ. Үүнд, Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж, Техник технологийн дээд сургууль, Өмнөговь, Хөвсгөл, Ховд, Дорнод аймгуудын политехник коллежиуд багтана. Эдгээр коллежид олон улсын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Монгол Улсад ирэх есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд "Pearson BTEC"-ийн олон улсын сургагч багш нар ирж, политехник коллежийн мэдээллийн технологийн багш нарт сургалт явуулна. Энэхүү хөтөлбөрийн төгсөгчид үндэсний болон олон улсын мэргэжлийн дипломтой төгсдөгөөрөө онцлог юм. Түүнчлэн ажлын байранд шууд гаран ажиллах эсвэл дотоодын болон гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой.

Энэхүү хөтөлбөрөөр жил бүр нэг сая сурагч төгсдөг бөгөөд дэлхийн 70 гаруй орны 300 гаруй их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгджээ. Мөн ажил олгогч болон их дээд сургуулиудын хайж буй мэдлэг, ур чадварыг ажлын байрны бодит нөхцөлтэй уялдуулан чанарын өндөр түвшинд олгодгоороо давуу талтай юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан