Дундговь аймгийн Гурвансайхан сумын Их газрын чулуу байгалийн цогцолборт газарт наймдугаар сарын 11-12-нд болсон “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмын хүрээнд нар угтах ёслол боллоо.
Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Азийн Фүкүокагийн соёлын шагналт, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсны гэрэлт хөшөө дээр уртын дуучид, морин хуурч, бүжигчдийн нар угтсан товч урлагийн тоглолт болж нар угтан ёслов.