Дундговь аймгийн Их газрын чулуунд 3000 уртын дууч оччихсон шуранхай хадааж байна. “Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам наймдугаар сарын 11-12-ны өдөр болж байгаа юм.
Наадамд 40 мянган орчим зочид, жуулчид очжээ.
"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмын үеэр "Эрт урьдын цагт", "Нарны хүүхдүүд" зэрэг хүүхдүүдэд зориулсан тоглолт, "Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу" уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт зэрэг болж байгаа аж. Мөн залууст зориулан чөлөөт хөгжимтэй орчныг бүрдүүлсэн байна.