Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга анх удаа Австрали Улсын Сиднейн дуурийн театрт есдүгээр сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болжээ.
Бүрэн хэмжээний тоглолтоор тэд "Монгол аялгуу", "Монголын тал нутаг" болон "Уран хас" бүжгэн жүжгийн хөгжмийн хэсгээс эгшиглүүлэх аж. Тус чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглогдож байсан бөгөөд өнгөрсөн онд Монгол Улс-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойд зориулан “NHK Hall” танхимд хүндэтгэлийн тоглолтоо хийсэн билээ.
Монгол Улс, Австрали улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга “Сидней Дуурийн Театр”-ын тайзнаа тоглох бөгөөд Сиднейн дуурийн театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болох юм.