Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
З.Нарантуяа: Эдийн засаг чөтгөрийн тойрогт орсон байна

АН-аас өчигдөр /08.03/ хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр тус намын Стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Сүүлийн долоо орчим жилд Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой шинэчлэлт, өөрчлөлт байхгүй.  Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсангүй. Монгол Улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг ХАОАТ, НӨАТ, нийгмийн даатгалын орлогоор бүрдүүлж байгаа нь ажил хийж буй хэдэн хүнийхээ татварыг хурааж, төрийн нүсэр албыг санхүүжүүлэх чөтгөрийн тойрогт орсон тогтолцоон дээр амьдарч байна. Хөрөнгө оруулалт, хөгжлийн томоохон төслүүдэд зарцуулсан хөрөнгө харагдахгүй байгаа нь эдийн засаг буруу загвар.   2024 онд УИХ-ын сонгууль болно. Дөрвөн жил эрх барихын төлөө биш улсаа тогтвортой хөгжүүлэх бодлогын хөтөлбөрүүдтэй байхыг шаардаж байгаа юм. Ийм учраас АН дэргэдээ Стратеги бодлого судалгааны хүрээлэнтэй болж, Монголын эдийн засагт суурь өөрчлөлт хийх 10 хөтөлбөрийн том бодлогыг боловсруулж байна. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа маш их болсон. Хангайн бүсэд 20-30 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 62 хувьтай байна лээ.Инфляц 10 хувьтай байна. Эрх баригч нам гаднаас инфляцаар дамжин ирж буй үнийн өсөлттэй тэмцэж чадахгүй байна" гэв.

Т.САЙХАН

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан