Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Welcome to Mongolia”: Долдугаар сар

Монголчуудын аялал зугаалгын улирал энэ амралтын өдрүүдээс эхэлж байна. Учир нь энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд долдугаар сар эхэлж, аялал, амралт зугаалгын улирал эхэлж байна гэж хэлж болох юм. Дотоодын аялал жуулчлалын урсгал эрс нэмэгддэг энэ сард Монгол Улсад аялал жуулчлалын томоохон ямар, ямар арга хэмжээ болохыг хүргэе.  

2023 он гарсаар 238456 жуулчин иржээ

“Welcome to Mongolia”: Долоодугаар сар

2023 он гарсаар Монгол Улсад зургаадугаар сарын 26-ныг хүртэл  238456 жуулчин иржээ. Жуулчдын мэдээллийг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс өдөр бүр гарган танилцуулж буй.

“Welcome to Mongolia”: Долоодугаар сар

Одоогийн байдлаар ирсэн жуулчдын 48.05 хувийг /114574/ ОХУ, 18.08 хувийг /43114/ БНХАУ, 13.06 хувийг /31131/ БНСУ, 3.07 хувийг /7318/ Казакстан, 2.62 хувийг /6244/ Японы жуулчид эзэлж байна. Визний нөхцөлөөр ангилвал визгүй орны жуулчид 75.5 хувь, түр чөлөөлсөн орны жуулчид 4.1 хувь, визтэй орны жуулчид 20.4 хувь байна.  

“Welcome to Mongolia” календарын хүрээнд

“Welcome to Mongolia”: Долоодугаар сар

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хурлаар “Welcome to Mongolia” хуанлийн төслийг хэлэлцүүлсэн. Энэхүү календарт дурдсанаар Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 22 арга хэмжээг тусгасан юм.

Төр болон хувийн хэвшил, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн байгууллагууд харилцан санал солилцож, боловсруулсан бөгөөд календарын хуваарийн дагуу долоодугаар сард дараах арга хэмжээнүүд болох юм.

  1. “Playtime” фестиваль долоодугаар сарын 7-9-ний өдрүүд Монгол шилтгээнд
  2. “Дээлтэй Монгол” наадам долоодугаар сарын 9-нд Сүхбаатарын талбайд
  3. Наадам хөгжмийн фестиваль долоодугаар сарын 10-13-нд Хүй долоон худагт
  4. “Naadam night” долоодугаар сарын 11-нд Sky resort complex-т
  5. “Шамбала”олон улсын урлаг, технологийн наадам долоодугаар сарын 11-нд Дорноговь аймагт
  6. “Соёлын наадам” долоодугаар сарын 11, 12-нд Хүй долоон худагт
  7. Үндэсний их баяр наадам долоодугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт
  8. Жиү жицү ДАШТ долоодугаар сарын 14-21-нд Улаанбаатар хотод
  9. “Торгоны зам Хархорум” арга хэмжээ долоодугаар сарын 15-17-нд Өвөрхангай аймагт
  10. “Сарлаг” фестиваль долоодугаар сарын 23-нд Өвөрхангай аймагт тус тус болно.

Монголын аялал жуулчлалын холбооноос санал болгож буй 15 арга хэмжээ

“Welcome to Mongolia”: Долоодугаар сар

Монголын аялал жуулчлалын холбооноос салбарын 2023 оны эвент арга хэмжээний нэгдсэн календарь гаргасан юм. Энэхүү календарьт Монголын аялал жуулчлалын холбоо, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо болон бусад байгууллагуудын албан ёсны хуваарьт орсон голлох үйл ажиллагаануудыг багтаажээ.

“Welcome to Mongolia”: Долоодугаар сар

Тогтмол тоглолтууд

“Welcome to Mongolia”: Долоодугаар сар

Дээр дурдсан арга хэмжээнүүдээс гадна нийслэл Улаанбаатар хотноо гадаад дотоодын үзэгчдэд зориулсан үндэсний урлагийн тоглолтууд болж байна. Тодруулбал,

1."HUN TOTEM" үндэсний урлагийн тоглолт

“Хүн” театрт өдөр бүр 17.00 цагаас

2.Үндэсний урлагийн их театрын ”Монголын сайхан орон” тоглолт

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өдөр бүр 17.00 цагаас

3.“Nomadic legend” ардын урлаг, өв соёлын тоглолт

“Ган зам” паласт өдөр бүр 18.00 цагаас

4.“Чүрэ Андури” морьтон циркийн жүжигчилсэн тоглолт

Сэртэн морьтон цогцолборт долоодугаар сарын 1-нээс өдөр бүр

5.“Тамгагүй төр” жүжиг

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа долоодугаар сарын 1-нээс өдөр бүр 19.00 цагаас тус тус тоглоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан