Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг Боловсролын Үнэлгээний төвийн дарга Д.Ганбат танилцуулж байна.
ЭЕШ өгсөн бүх хүүхдийн дүн блокчейн системд байгаа тул их дээд сургуулийн зүгээс элсэлтийг хийхдээ шалгуулагчийн мэдээллийг шууд тэндээс нь татаж авах боломжтой гэдгээрээ давуу талтай.
Монгол хэлбичгийн дахин шалгалтыг наймдугаар сард зохион байгуулна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий 93276 шалгалтад 31874 шалгуулагч хамрагдсан буюу бүртгүүлсэнтэй харьцуулахад 92,6 хувийн ирцтэй байна.
Найман хичээлийн шалгалтын дүн өмнөх жилээс буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ нь уралдаант шалгалт буюу эрэмбэлэх зориулалттай тул үүгээр боловсролын чанарыг шууд дүгнэх боломжгүй ч үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа шалгалт гэдэг утгаараа дунд сургуулийн төгсөгчдийн түвшинг харж болохоор байна.
ЭЕШ-уудын дүнг удахгүй e-mongolia-д байршуулах ба шалгуулагч тэндээс хэвлэн авах боломжтой болно.
a