Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Х.Булгантуяа: Ахмадуудын гуравны нэгийнх нь тэтгэвэр л итгэлцүүрээр нэмэгдэнэ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяатай цалин, тэтгэврийннэмэгдлийн талаар сэтгүүлч Л.Одончимэг ярилцжээ.

-Засгийн газраас төсөвт тодотголд хийх замаар цалин, тэтгэвэр нэмэх болсон. Гол нь цалингийн зөрүүг арилгахад энэ удаагийн нэмэгдлийн зорилго байгаа гэж байсан. Салбаруудын цалин хэрхэн нэмэгдэж байгаа вэ?

-Монгол Улсын төрийн албан хаагч 225 мянган хүн байдаг. Энэ удаагийн төсвийн тодотголоор 217 мянган хүний цалинг нэмэхээр болж байгаа. Ялангуяа, салбаруудын хувьд цалин нь зөрүүтэй, үндсэн цалин нь хамаагүй бага байдаг төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. 2022 оны тоон мэдээллийг харахад төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийн цалингаас 400 орчим мянган төгрөгөөр бага байна.

Ер нь төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоо нэлээд алдагдсан. Өнгөрсөн хугацаанд салбарын хуулиудаар төрийн албан хаагчдын цалин нэмж явсан. Одоо 30 гаруй хуулиар төрийн албан хаагчдын цалинг тогтоож байна. Үүнээс гадна УИХ, Засгийн газрын гишүүд хуулийн төсөл өргөн бариад салбарын цалин хөлсийг харилцан адилгүй тогтоогоод байгаа нь төрийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмж хол ялгаатай болсон байна.

Төрийн захиргааны албан хаагчид л гэхэд аймаг орон нутаг, агентлаг, төрийн захиргааны төв байгууллага гэж гурван ялгаатай байсныг нэг ангилал, зэрэглэлд орууллаа. Үндсэн цалигийн доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэгдүүллээ. Ингэснээр хамгийн бага цалинтай албан хаагчийн үндсэн цалин 282 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Төрийн тусгай албан хаагчдын хувьд цагдаа, дотоодын цэргийн болон бусад төрийн тусгай албан хаагчид гэж хуваагддаг. Цагдаагаас бусад төрийн тусгай албан хаагчдын цалин харьцангуй бага байсан. Тэдний үндсэн цалингийн доод хэмжээ 242 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байна гэсэн үг. Төрийн үйлчилгээний албан хаагчдын хувьд төрийн нийтлэг үйлчилгээ мөн боловсрол, эрүүл, мэнд, шинжлэх ухаан, соёл гэсэн ялгаатай, ангилал, зэрэглэлүүд байдаг. Нийт 7 сүлжээний 56 ялгаатай цалин байсан. Үүний үндсэн цалинг ижил тэгш болгож, зэрэглэлээс зэрэглэл хоорондын нэмэгдлийг нэмсэн. Үүний үр дүнд

-Шинжлэх ухааны салбар- 41.5

-Эрүүл мэнд-55

-Боловсрол-30.7

-Мэргэжлийн боловсрол-45.2

-Соёл урлаг-61.7 хувиар үндсэн цалин нэмэгдэхээр байгаа. Энэ бол улсын төсвөөс олгодог үндсэн цалин. Үндсэн цалингаас гадна салбар бүхэнд гүйцэтгэлийн санхүүжилт, нэмэгдлүүд тооцогддог. Төрийн тусгай албан хаагчдын хувьд тусгай нэмэгдлүүд хуулиараа олгогддог. 200 гаруй хувийн нэмэгдэл авдаг ч албан хаагчид байдаг. Манай эрүүл мэндийн салбарын хувьд ЭМДС-аас гүйцэтгэлийн санхүүжилт авч байгаа. 2022 онд гэхэд төрийн эмнэлгүүд нэг их наядын нэмэлт санхүүжилтийг ЭМДС-аас авсан. Үүнээс ажилтнуудынхаа цалинг нэмэх бүрэн боломж байгаа.

-Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хэрхэн нэмэгдэж байгаа вэ. Хамгийн бага цалинтай хэсэг бол төрийн үйлчилгээний албан хаагчид байдаг?

-Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс арай дээр цалинтай байна. Галч, манаач, үйлчлэгч гээд төрийн нийтлэг үйлчилгээний ажилчид хамгийн доод хэмжээгээр цалинжиж байна. Тиймээс үндсэн цалинг 750 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Мөн ангилал, зэрэглэлээрээ оновчтой нэмэгдэх арга хэмжээг авлаа.

-Салбар, салбарын хуулиар цалинг нэмж явснаас цалингийн ялгаа их болсон гэж байгаа. Цалингийн ялгаа ямар түвшинд хүрсэн байна вэ. Мөн энэ удаагийн нэмэгдлээр удирдах албаныхны цалин нэмэгдэж байгаа юу?

-Төрийн албанд ахиж дэвших зарчмын хувьд төрийн байгууллагын удирдах албан тушаал хашна гэдэг бол төрийн албаны ажлын олон жилийн туршлагатай байх ёстой. Үүнтэй холбоотойгоор илүү их ачаалал үүрч, хариуцлага ч хүлээдэг. Бид суурь цалинг нэмэхээр удирдах албан тулааштнуудын цалин ч бага зэрэг нэмэгдэнэ гэсэн үг.

-Одоо хүмүүс тэтгэвэр нь хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэсэн мэдээлэл алга байна. Зарим ахмадынх 200 гаруйгаар нэмэгдэж байхад зарим нь 50 мянгаар л нэмэгдэнэ гэсэн үү?

-Итгэлцүүрээр нэмж, тэтгэврийн зөрүүг арилгана гэдгийг бид бараг 10 жилийн дараа хийж байна. Хамгийн сүүлд 2014 онд ингэж ахмадын тэтгэврийг итгэлцүүрээр нэмсэн байдаг. 1990 оноос хойш зургаан удаа л итгэлцүүрээр ахмадын тэтгэврийг нэмэх арга хэмжээ авсан. Итгэлцүүрээр нэмнэ гэдэг нь тухайн үеийн таны авч байсан цалинг өнөөдрийн цалинтай дүйцүүлж, үржүүлдэг тоог итгэлцүүр гэж нэрлэдэг. 1990-ээд онд дундаж цалин 500 төгрөг орчим байлаа гэхэд үүнийг 2060-аар үржүүлж байж өнөөдрийн цалинтай дүйцүүлж байна гэсэн үг. Ингээд үзэхээр хамгийн сүүлд 2014 онд итгэлцүүрийг бодоход 1990-ээд оны цалинг 715-аар үржүүлж байж тухайн үеийн цалинтай тэнцүүлж байж. Ахмадуудын зарим хүн 20, зарим нь 40 жил ажиллаад, НДШ төлөөд тэтгэврээ бодуулсан байгаа. Бид тэтгэвэр тооцох аргачлалыг бодохдоо эхний жилүүдийнхийг  нэгээр үржүүлээд 21 дэх жилээс эхлээд 1.5-аар үржүүлж боддог. Тэгэхээр итгэлцүүр бол таны цалинг инфляцад идэгдэхгүй байхаар өнөөдрийн цалинтай дүйцүүлж боддог аргачлал гэж ойлгож болно. Гэхдээ хүн бүхний тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэнэ гэсэн үг биш. Нийт тэтгэвэр авагчдын гуравны нэг нь л итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдэхээр харагдаж байна. НДЕГ-ын мэдээллийн санд манай тэтгэвэр авагчдын мэдээлэл байдаг. Үүнтэй уялдуулаад иргэн та өөрийнхөө овог, нэр, регистрийн дугаарыг оруулахад таны тэтгэвэр хэрхэн яаж нэмэгдэх вэ гэдэг мэдээллийг харах боломжтой болно. Ахмадууд өөрийн мэдээллээ оруулаад тэтгэвэрээ хэрхэн нэмэгдэхийг харж болно гэсэн үг. Мөн харьяа газрынхаа Нийгмийн даатгал дээр очоод үүнийг тооцуулж болно.

Нийт ахмадын 161 мянган ахмадын ажилласан байдал, цалин, мэдээлэл нь архиваас нотлогдоогүй байдаг. Зарим байгууллага нь татан буугдсан, олдохоо байсан, зарим нь огт байхгүй. Мөн дээрээс нь сайн дураараа бага хэмжээгээр НДШ төлж байгаад тэтгэвэрт гарсан бол итгэлцүүрээр нэмэгдэхгүй. Түүнчлэн НДШ нөхөж төлсөн хүмүүс нэлээдгүй байдаг. 2012 онд  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль, 2015 онд Эдийн засгийн ил тод дэмжих тухай хуулиуд гарч байсан. Энэ хуулиудаар 600 гаруй хүн НДШ-ээ нөхөн төлөөд тэтгэврээ тооцуулсан байдаг. Тухайн үед эдгээр хүмүүс 38 орчим тэрбум төгрөг нөхөж төлөөд одоогийн байдлаар 2 их наяд орчим төгрөгийн тэтгэврийг авсан байна. Энэ хүмүүсийн тэтгэвэр дорвитой нэмэгдэхгүй.

Гэхдээ хувь хүн болгоных өөр учраас дунджаар хэдээр нэмэгдэх вэ гэж хэлэхэд хэцүү. Мөн сайн дураараа НДШ төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн иргэдийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй гэсэн үг.

-Хүсэлт гаргаагүй иргэдийн хүүхдийн мөнгийг Хүүхдийн төлөө фондод хандивлана гэсэн. Хүсэлт гаргаж хандив өгөх юм уу?

-Одоо нийт хүүхдийн 91 хувь нь хүүхдийн мөнгө авч байгаа. Үлдсэн 9 хувьд нь авах ёстой хүмүүс хасагдсан гэсэн гомдол маш их байсан. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй, авах шаардлагатай хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгох шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Одоо авч байгаа 91 хувийг хүсэлт гаргасан гэж тооцно. Үлдсэн 9 хувийн хүүхэд хүсэлтээ гаргана. Иргэн та хүсвэл хүүхдийн мөнгөө авахгүй Хүүдийн төлөө фондод хандивлаж болно. Гэхдээ бид шууд авна гэсэн үг ерөөсөө биш. Бид цахимаар хүүхдийн мөнгө авахгүй, хүүхдийн төлөө фондод хандивлаж өгнө  үү, эсвэл би хүүхдийн мөнгөө авна гэсэн сонголтыг хийх боломжийг иргэнд олгоно.

-Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэсэн хэдэн хүний асуудал яригдах вэ. Хүсэлтээ яаж гаргах вэ?

-Энэ хугацаанд шинээр төрсөн хүүхдүүд ч байгаа. Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн хүүхдийн мөнгийг тооцно гэсэн үг. Хүсэлтийг имонголиа системээр ч юм уу дамжуулаад авна. Үүнтэй холбоотойгоор журам гаргана. Мөн иргэд өөрийн харьяа Хөдөлмөр халамжид хандан хүсэлтээ гаргах бүрэн боломжтой.

-Халамжууд хэрхэн нэмэгдэх вэ?

-Энэ удаагийн тодотголоор хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаатай иргэдийн халамжийн мөнгийг 2-3 дахин нэмж байгаа. Ер нь Халамжийн тухай хуулийг цаашдаа авч үзэхгүй бол болохгүй юм байна. Улсын төсвийн мөнгө бол төрийн мөнгө биш иргэдийн мөнгө. Иргэдээс, аж ахуйн нэгжүүдээс татвараар аваад зөв зарцуулалтуудыг төр хийж байх ёстой. Энэ бол сонгуулийн амлалтад зориулж өгдөг мөнгө биш байх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийн тэтгэмж болон байнгын асаргаатай байдаг хүнийг асардаг хүнд олгодог тэтгэмжийг 275 мянга олгон нэмэгдүүлж байгаа. Тодруулбал, 16-аас дээш насны байнгын асаргаатай хүнийг асардаг хүнд сард 84100 мянган төгрөг олгож байгааг 275000 мянга болгож байгаа. Мөн 16-аас доош насны байнгын асаргаатай хүнийг асардаг хүнд сард 123000 мянга олгож байгааг мөн нэмэгдүүлж 275000 мянга болгож байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан