Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга “Берлин-2023” тусгай олимпын зуны наадамд оролцох дөрвөн жүдоч тамирчин хүүхдүүдэд жүдогийн өмсгөл болон гарын бэлэг гардууллаа

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга “Берлин-2023” тусгай олимпын зуны наадамд жүдо бөхийн төрлөөр Монгол улсаа төлөөлөн оролцох дөрвөн жүдоч тамирчин хүүхдүүдэд тэмцээндээ амжилт гаргахыг ерөөн Kusakura брэндын жүдогийн өмсгөл болон гарын бэлэг бэлэглэлээ.

Тусгай Олимп нь оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдийг спортын уралдаан тэмцээнээр дамжуулан нийгэмшүүлэх, баяр баясал авчрах, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой Олон улсын спортын хүмүүнлэгийн байгууллагаас 4 жил тутамд зохион байгуулдаг өргөн хүрээг хамарсан олимп юм.

Дасгалжуулагчаар: Хилчин Спорт Хорооны жүдо бөхийн дасгалжуулагч ОУХМ Г.Түвшинжаргал ОУХМ Б.Мөнхтуяа нар ажиллана. Баг хамт олонд амжилт хүсэе.

1 Сэтгэгдэл
Атигар нь атигар юм аа
Хамгийн их уншсан