Төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа нар УИХ-д өргөн барилаа. Мөн үеэр хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох асуудлаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө. Тэрээр "Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа. Үлдсэн 9 хувьд нь хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Хүүхдийн мөнгийг нөхөн авах хүсэлт гаргахаар E-mongolia систем ачааллаа даахгүй болж магадгүй. Тиймээс хүүхдүүдийн хүсэлтийг өөр төрлийн цахим системээр авна. Эсвэл Хөдөлмөр халамжийн харьяа хэлтэст гаргах бололцоог бүрдүүлнэ. Одоо хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй. Архивт бүх хүүхдийн мэдээлэл бий. Хүүхдийн төлөө санд 11 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан, үүнээс нэг тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн. Сангийн мөнгөөр иргэдийн хүсэлтээр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийнэ" гэлээ.