Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Энх-Амгалан: Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг үдийн хоолны зардалд зарцуулахаар төлөвлөж байна

 

Улсын хэмжээнд 1-5 р ангийн 380 мянга орчим хүүхэд суралцаж байна.  Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг үдийн хоолноос авах ёстой. Тэгвэл одоогийн байдлаар дөнгөж тал хувийг л авч  чадаж байна

Эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдсан эдгээр насны хүүхдүүдийн дийлэнх нь ходоод боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлд өртсөн нь илэрчээ. Тиймээс хүүхдийн хоололтонд зайлшгүй анхаарах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна.

Тэгвэл хүүхдийн хоолны төсвийг багадаа  2 дахин нэмэгдүүлснээр хүүхдэд өдөрт өгөх шим тэжээлийг хангалттай өгөх боломжтой гэсэн юм.

Сургуулийн орчинд 2006 оноос эхлэн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Харин 2019 онд Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан бол 2021 онд үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгон өргөжүүлсэн. Ингэхдээ бүх ангийн сурагчдад үдийн хоол хөтөлбөрт хамруулахаар төлөвлөсөн ч төсөв мөнгөний асуудал тулгарсан юм. Иймд үдийн хоолны төсвийг нэмэгдүүлэхэд тодорхой хувийг хүүхдийн мөнгөнөөс гаргуулах саналыг эрх баригчид дэвшүүлж байна.

Иймд сурагчдын үдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах чиглэлээр бүхий л холбогдох байгууллагууд хүүхдийн хоол чуулганыг зохион байгуулж  боломж шийдлийг хэлэлцсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан