Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боловсролын зээлийн сантай холбоотой хэргийг шуурхай шийдвэрлэнэ

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд байдаг Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлгийг буцааж төлөөгүй, үе үеийн сайд нар болон тус сангийн албан тушаалтнууд нь зээл, барьцаа хөрөнгийг үндэслэлгүй, хууль бусаар чөлөөлж, улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй асуудал өдгөө олны анхаарлын төвд байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс уг асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэг бүртгэлт явуулж эхэлсэн юм. Эл ажлын хэсгийнхэн тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөөтэй, олны танил болон тэдний хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн, эсэхийг тогтоохоор шалгалтаа эрчимтэй явуулж буй юм. Мөн шийдвэр гаргасан болон зээл, тэтгэлэгт хамрагдсан хүмүүсээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, сургалтын мөнгийг зориулалтын саар зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж эхэлсэн юм.

Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардид холбогдох хэргийг ч хууль сахиулах байгууллагынхан шуурхай шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Д.Гардийг 2022 оны 4-6 дугаар сард өөртөө 1.5 сая гаруй төгрөгийн урамшуулал болон нэмэгдэл олгох тушаал гаргаж авсан.
ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломатын академид 2014-2016 онд магистр, докторын хөтөлбөрт зээлээр суралцаад, 2022 оны гуравдугаар сарын 14-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 32 мянган ам.долларын зээлээ чөлөөлүүлэх тушаал гаргуулж, улмаар барьцаа хөрөнгөө ч суллуулсан үндэслэлээр мөн оны наймдугаар сард хэрэг нээн шалгаж эхэлсэн билээ. Түүнээс гадна өөр хүмүүсийг ч холбогдуулан хэрэг нээгээд буйг баттай эх сурвалжууд мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан