Боловсролын зээлийн сангийн талаар олон нийтэд хандаж шүгэл үлээсэн О.Сийлэгмаа АТГ-т хандлаа.
Шүгэл үлээгч О.Сийлэгмаа "Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажил энэ бол биш. 2021 онд эхэлсэн юм. Би 2021 оны 11 дүгээр сараас гадаад зээл тэтгэлгийн хэлтэст орж ажилласан. БЗС-д олгож байгаа зээлийг хянах эргэн төлөлтийг сайжруулах үүрэгтэй ажиллаж байсан. 2022 оны 9 дүгээр сар хүртэл ажиллах хугацаанд Боловсролын гадаад зээл доголдолтой байгаа талаар үүргийн дагуу харьяа дээд байгууллагадаа мэдэгдэж байсан. Төрийн нарийн бичгийн дарга, БШУ-ны сайд, ЗГХЭГ-т хүртэл хандсан. Гэтэл миний хөндсөн асуудал маань улс төрд ойр чинээлэг хүмүүсийг хөндсөн юм шиг байна. Тийм учраас өнөөдрийг хүрчээ.
Гадаад зээл тэтгэлгийн асуудлаар Дэлхийн шилдэг 100 сургуульд элссэн суралцагчдад олгохоор 2010-2020 онд хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрт 421 суралцагч зээлээр суралцсан. Үүнийг хянаад үзэхэд 93 хувийн зөрчилтэй байсан. Тэргүүлэх бус мэргэжлээр сурсан, топ 100 сургуульд багтаагүй сургуульд элссэн байсан учраас зээлийг зогсоох, одоо үргэлжилж байгаа гээд зээлийги эргэн төлүүлэх ажлыг хийх хэрэгцээ надад тулгарсан. Ажлаа хийх хүндрэлтэй байсан. Шууд удирдлагын байгууллага Боловсролын яамнаас харилцааны дарамт их ирж байсан. Наад зээл чинь чиний халааснаас гарах гэж байгаа юм уу гэх мэтээр дарамт ирдэг байсан.
Өнөөдөр энд ирсэн зориллго бол хууль бусаар их хэмжээний хохирол учруулсан байх магадлалтай энэ асуудлыг хянаж үзээч гэж нэр бүхий албан тушаалтнуудыг буюу шийдвэр гаргасан хүмүүсийг хянаач гэж АТГ-т хүсэлт гаргасан.
Энэ шийдвэрийг гаргасан үе үеийн БШУ-ны сайд нар, одоо БЗС-ийн удирдлагаар ажиллаж байгаа Д.Гарди дарга, БШУ-ны яаманд 20 гаруй жил ажилласан ТНБ Л.Цэвэвсүрэн зэрэг нэр бүхий албан тушаалтныг АТГ-аас албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж өгнө үү гэдэг хүсэлт гаргаж байна." гэлээ.