Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“The Hu“ хамтлаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, нэрийн төгөлтэй боллоо

"The Hu" хамтлаг Монголын говь нутагт болон гадаад улсад 12 мянган ширхэг мод тарихаар төлөвлөжээ. Хамтлагийн залуус монгол орныхоо их говьд мод тарихаас гадна дэлхийн улс орнуудад аялан тоглолт хийхдээ мод тарих гэнэ. Нийт 12 мянган мод тарих аяныг өрнүүлэх гэж байгаагаа уран бүтээлчид дуулгасан юм.

Өнөөдөрт тус хамтлаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, хамтлагийнхаа Агч модны төглийг бий болгож мод тарих аянаа эхлүүлж байна. 

"Агч мод нь тавдугаар сард навчилдаг. Навчны хэлбэр нь Канад Улсын далбаан дээр байдаг  5 салаа навчны хэлбэртэй төстэй гэхэд л хүмүүс гадарлаж эхэлдэг. Айл өрх хашаандаа тарихаас гадна нийтийн эзэмшлийн талбайн чимэглэлд ихээр тариалагддаг. Агч нь сортоос үл хамааран нийтлэг шинжтэй, энэ нь өндөр ургадаг, навч нь далбагар, хэд хэд салаалдаг. Мөн хөрс голоод байдаггүй, хаана ч тарьсан ургадаг, мод нь өөрөө гоёмсог, амархан ургадаг гээд давуу талтай.  Эхний жил усалгаа их шаардана. гурав дахь жилээсээ эрчимтэй томорч , бие даан ургах чадвар нь нэмэгддэг. Намар болоход навч нь улаан ягаан болж өнгө хувирна" гэв 

“The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондог хэлэхдээ, “Энэ дэлхий дээрх хэн бүхэн байгаль эхтэйгээ холбоотой бөгөөд энэ дуунд эх үрийн холбоо, хүн байгалийн холбоо хамаарлын адил төсөөтэй байдлын талаар өгүүлдэг. Нэг талаараа, Дэлхий бол биднийг эх дэлхийд төрүүлсэн өөр нэгэн эх билээ. Монголчууд эхчүүд ээжүүдээ дээдлэн хүндэлдэг бөгөөд эхийн хайранд хязгаар үгүй учир насан эцэслэсний дараа ч сэтгэл зүрх нь хүүхдүүдээ хамгаалдаг гэдэгт итгэдэг” хэмээсэн юм.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Хамгийн их уншсан