Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан:БЗС-ийн асуудлаар эрүүл саруулаар шүүн тунгаах шаардлага байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийв.

Cүүлийн үед анхаарал татаад буй БЗС-гийн асуудлаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр "Боловсролын зээлийн сангийн тухайд сүүлийн хоёр хоногт болсон үйл явдлаар багцалж мэдээлэл өгье. Анх таван "Ш" ажиллагааны хүрээнд БЗС-гийн мэдээллийг ил болгосон. 1992 оноос хойш 1 их наяд төгрөг зарсан. 700 сая төгрөг нь дотоодын их дээд сургуулиудад хамаардаг.

Харин өдгөө гадаадын их дээд сургуулиудад суралцсан зээл, тэтгэлгийн асуудлаар нийгэм шүгэл үлээж байгаа.

Өнөөдөр 1997 оноос хойших бүх тушаал ил болсон. Ямар сонгон шалгаруулалтаар, ямар тушаалаар тэнцсэн бэ гэдэг мэдээлэл нээлттэй гэсэн үг. Гэрээний үүргээ биелүүлсэн оюутнуудыг зээлээс чөлөөлж ирсэн. Үүнд холбогдох тушаалууд ч мөн ил болсон.

АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг гарч, өнгөрсөн хугацаан дахь бүх баримт бичгийг шалгаж эхэлсэн. Бид нийгмээрээ нэг хүнийг эцэг эхийнх нь албан тушаалаар харлуулж болохгүй. Шүгэл үлээхдээ ил тод мэдээлэлдээ үндэслэсэн, шударга үнэлэлт дүгнэлт өгөөсэй л гэж хүсэж байгаа. Эрүүл саруулаар үнэлэлт дүгнэлт өгөх цаг хугацаа ирсэн байна.

Сүүлийн өдрүүдэд гадаадад суралцаж байгаа хүүхдүүд амиа хорлох сэтгэл зүйтэй байгаа тухай мэдээлэл ирж байна. Ер нь гадаадад сурахаа больё ч гэцгээж байна. Иймд эрүүл саруулаар шүүн тунгаах шаардлага байна гэдгийг хэлэхийг хүсэж байна" гэлээ.

1 Сэтгэгдэл
Ер нь залуусын буруу гэжюу байгаа юм.Хамгийн гол нь зээл олгох шалгуураа хангаад түүнийг нь боловсролын сан зөв шалгаруулаад олгочсон бол олон юм ярих хэрэг алга
Хамгийн их уншсан