Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
О.Сийлэгмаа: Ажлын санал тавьсан ч БЗС-д очихоос айж байна

Боловсролын Зээлийн Сан (БЗС)-тай холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн.

Энэ үеэр "Иргэн О.Сийлэгмаа нь БЗС-нд ажиллаж байхдаа компьютер дээрх сүүлийн үеийн бүх мэдээллийг хард диск дээр хуулж аваад устгасан" гэдгийг хэлж байв. 

Тэгвэл Боловсролын сайд өчигдөр О.Сийлэгмаагаас уучлалт гуйж, ажилд нь буцаан томилохоор болсон байна. Мөн Сангийн яам, БШУЯ-ны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьжээ. 

Харин БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах тайлбарыг өгчээ. 

Тэрбээр “Үнэн, сайд уучлалт гуйсанд баярлалаа. Тэр дайны соёл байх байлгүй дээ гэж харж байсан.

Ажлын санал тавьсан ч БЗС-нд очихоос айж байгаагаа хэлсэн. Тэдэнтэй шүүхэдсэн, одоо ч тэднээс цахимаар доромжлол гүтгэлэг ирж байгаа. Ажиллаж байхдаа илрүүлсэн тайлангаа сайдад өмнө нь хүргэсэн” хэмээн дурдсан байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан