Соёлын салбартай холбоотой гаргасан шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин " 2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуулийн үндсэн заалтуудын нэг нь төвөөс алслагдмал газар ажиллаж байгаа соёлын салбарын ажилтнуудад таван жил тутамд зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалттай. Энэ заалтыг хэрэгжүүлэх журам өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Ингэснээр 452 байгууллагын 3002 хүн нэг удаагийн тэтгэмж олгогдохоор болж байна. Соёлын салбарын 452 байгууллагын 6245 ажилтан албан хаагчдын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байна. Дундаж цалин 760 байгаа нь бусад БШУ-ны байгууллага, төрийн байгууллагуудаас 6-25 хувь бага байна. Соёлын яам байгууллагдсан цагаасаа хойш соёлын салбарынхны цалинг 25 хувь нэмэгдүүлсэн ч бусад салбаруудтай харьцуулахад бага. Иймээс онд ондоо багтаагаад соёлын салбарынхны цалинг Боловсролын салбарынхантай дүйцүүлэн нэмнэ" гэлээ.