Тэртээ 2005 онд үзэгчдийн хүртээл болж байсан "The Myth" буюу "Домог" киноны үргэлжлэлийг хийхээр болжээ. Эхний ангид Солонгосын жүжигчин Ким Хи Сун, Хонгконгийн жүжигчин Тони Леунг Кар Фай, Энэтхэгийн жүжигчин Маллика Шерават нар тоглосон бөгөөд найруулагчаар нь Стэнли Тонг ажилласан юм.
Тэгвэл хоёрдугаар ангийг мөн Стэнли Тонг найруулах гэнэ. Одоогоор жүжигчдийн багт ямар, ямар уран бүтээлчид байгаа талаар тодорхой мэдээлэлгүй гараагүй ч өдгөө 69 настай жүжигчин Жэки Чан дахин дүр бүтээх гэнэ. Энэхүү төсөл нь Хятадын Кино урлагийн үндэсний газраас гаргасан энэ онд хийх киноны жагсаалтад байгааг олон хүн анзаарсны дараа үргэлжлэл киноны тухай цуу яриа энэ оны эхээр дэгдсэн юм.
50 сая долларын төсвөөр бүтэх энэ ангийн зураг авалт Чан Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд болж буй гэх мэдээлэл байна. Мөн Хятадын жүжигчин Гүлнезер Бекстияр буюу Гули Нажа төсөлд шинээр нэмэгдсэн зураг зэрэг цахим ертөнцөөр тархжээ. Уг зурагт түүний зураг авалтын талбайд морь унаж буйг харуулсан байна.