Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан вирусийн гаралтай харшил, ханиад томууны дэгдэлт нэмэгдэж байгааг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.
Түүнчлэн сүүлийн үед намжмал байдалтай байсан коронавирусийн халдварын тархалт дахин нэмэгдэж эхэлсэн тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, олон нийтийн дунд явахдаа амны хаалтаа зүүхийг санууллаа.
ХӨСҮТ-д харшлын гаралтай тууралтад өвчний шалтгаанаар эмчлүүлж буй хүмүүс их байгаа бөгөөд мөн омикрон болон коронавирусийн халдварт өвчнөөр өвдсөн хүмүүсийн тоо эрс нэмэгдэх болжээ. Хэдийгээр тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч өвтөнүүдэд зориулж шинээр тасаг гаргаагүй болохыг хэлж байна.
Уг мэдээлэлтэй холбогдуулан маргааш буюу 2023.5.12-ны өдрийн 11:00 цагт ХӨСҮТ-ийн байранд тус эмнэлгийн удирдлага, мэргэжлийн эмч нар хэвлэлийн хурал хийхээр товлоод байна.